Шилдэг 10н Ухаалаг утас

Posted on 2:42 PM by

Sony Xperia Z
Sony –ийн топ утаснуудын нэг эргэн ирлээ. Энэ үнэхээр гайхалтай бүтээл бөгөөд HD дэлгэцтэй, ус нэвтрэхгүй байхаар загварчлагдсан, хэрэглэхэд хялбар юм. Таван инчийн дэлгэцтэй бусад гар утастай харьцуулахад хэмжээ нь гарт багтахааргүй том. Мэдээллийг хүссэн хэмжээгээрээ том үсгээр харж болно. Кино үзэж, 13mp камераар нарийвчлалтай сайн зураг авч болно. 8мм хэмжээтэй зузаантай. Андройд апликейшнтэй тул утсандаа тохирсон чимэглэлтэй. Таблет утасны 3 дахь үе юм.
Дэлгэц: 5”, 1920x1080; Процессор: 1,5GHz quadcore; Багтаамж: 16gb, MicroSD; Камер:  13,1MP,
1080p; Хэмжээ:139х71х7,9мм, 146 грамм.
Samsung Galaxy S3
Samsung galaxy S3  нь зах зээл дээр борлуулалт нь давамгайлж байгаа утас юм. Хэрэглэхэд хялбар загвар нь дээд зэргийн байдлыг мэдрүүлэхээр ухаалаг байдлаар хийгдсэн. Нүдний харж буй хэсгийг мэдрэх ухаалаг дуудлагaтай бөгөөд автоматаар холбоо барих жагсаалтаас дуудлага хийдэг. Та утсаа харцаараа удирдах буюу таны харц дэлгэц рүү харж байгаа үед дэлгэцний гэрэл хэзээ ч унтрахгүй. Компьютер шиг хоёр апликейшн зэрэгцүүлэн ажиллуулах боломжтой. “Samsung”-ийн утаснууд нь эко системийн бодит чимэглэлтэй. Нэмэлт батарейтай. Энэ утас нь нэмэлтээр Google OS үйлдлийн системийг санал болгосон байна.
Дэлгэц: 4,8”, 1280x720; Процессор: 1,4GHz quadcore; Багтаамж: 16/32gb, MicroSD; Камер: 8MP, 1080p; Хэмжээ:137х71х8,6мм, 133 грамм.
Google LG Nexus 4
LG-ийн Nexus төхөөрөмж нь 100% Google-ийн туршлага дээр суурилан гарсан. Нэмэлт ямар нэгэн чимэглэлгүй бөгөөд Google-ээс гаргажээ. Үүнийг захиалгаар хийж 239 еврогоор худалдаанд гаргасан ч хэрэглэгчдийн таашаалд хүрсэн сайн утас болж чадсан байна. Андройд үйлдлийн системийн хамгийн сүүлийн загвар ажиллаж байгаа бөгөөд Google-ээс шууд шинэчилж нэмэлт онцлог зүйлсийг бий болгож байдаг. Жишээ нь: Фото шпехр технологи зургийг хол ойрын хэмжээг нь тохируулан авах. Дэлгэц нь бусад өрсөлдөгч утас шиг том биш юм. Загвар нь ямар ч хүний анхааралд өртөхөөр биш ч гэсэн  Google компанийн  хамгийн борлуулалттай байгаа бүтээгдэхүүний нэг юм.
Дэлгэц: 4,7”, 768x1280; Процессор: 1,5GHz quadcore; Багтаамж: 18/16gb, Камер:  8MP, 1080p; Хэмжээ:134х69х9,1мм, 139 грамм.
HTC One
HTC-ийн гаргасан утасны хамгийн сүүлийн загвар. Өмнөх загваруудаа шинэчлэн олон туршилт хийсний үндсэн дээр гаргасан шинэ камертай болсон бөгөөд камер нь хөрвүүлсэн ултра фиксл, дэлгэцийн гэрлийн гүйцэтгэл бага аж. Zoetrope-ийн дараах Zoe хэмээн дууддаг. Шинэ дэлгэцийг загварчилсан. Андройд апликейшн болон сошиал медиа мэдээллүүдийг авах боломжтой. Дуу, дэлгэц нь Xperia Z шиг сайн чанартай. HTC нь утсан дээр ажиллахгүй байх үед цэнэг нь дуусахгүй. HTC-ийн энэ төхөөрөмж нь компанидаа нэр алдрыг дахин авч ирсэн.
Дэлгэц: 4,7”, 1920x1080; Процессор: 1,7GHz quadcore; Багтаамж: 16/32gb, Камер:  4MP, Ultrpixel 2688x1520; Хэмжээ:137х68х9.3мм, 143 грамм.
Apple IPhone 5
IPhone 5 нь өмнө хэзээ ч хийгдэж байгаагүй загварын утас бөгөөд хийц, хэлбэр дүрс, функцүүдийн төгс хослолыг бий болгож чадсан. IPhone-ийн хэрэглэгчдийн чиг хандлага нь датаг бусад төрлийн утасны хэрэглэгчдээс илүү ашиглаж болно. Апликейшн татаж авах, вэб хуудаснаас мэдээлэл унших, шинэ төхөөрөмжөө ашиглан хамгийн хурдан олон нийтийн сүлжээнд холбогдох зэрэг юм. IPhone нь хурдан процессортой, үйлдлийн системийн хамгийн сүүлийн үеийн онцлог шинжүүдийг багтааж чадсан. Дууны удирдлага нь шинчлэгдсэн харамсалтай нь зарим нэгэн зурагны учир нь олдохгүй болсон.  Google Map-ын зураг татаж авч болох ч асуудалтай тулгарна. Apple  нь энгийн үйлдлийн систем хэрэглэдэг боловч Их Британд IPhone утасны борлуулалт тэргүүлж байна.
Дэлгэц: 4”, 1280x720; Процессор: А6 quadcore; Багтаамж: 16/32/64gb, Камер:  8MP, 1080p; Хэмжээ:124х59х7,6мм, 112 грамм.
Samsung Galaxy Note 2
5.5 инчийн дэлгэцтэй Galaxy Note-2 нь гар утас болон таблетний аль алины үүргийг гүйцэтгэж байна. Гэвч цорын ганц S-Pen технологийг бий болгож чадсан. Төхөөрөмжийн дэлгэц нь энгийн хийгдсэн. Супер хурдан процессортой. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгон ашиглах боломжтой. Note-2 -ийг хүмүүс өөрсдийн цорын ганц төхөөрөмж болгон ашиглах нь байна. Утасны хэмжээ нь том боловч маш олон давуу талтай том дэлгэц ба өндөр чадамжууд нь хүмүүсийн сэтгэлийг татсаар байгаа.
Дэлгэц: 5,5”, 1280x720; Процессор: 1,6GHz quadcore; Багтаамж: 16/32/64gb, MicroSD; Камер: 8MP, 1080p; Хэмжээ:151х81х9,4мм, 183 грамм.
BlackBerry Z10
BlackBerry Z10 Нь BlackBerry-ийн өмнөх утаснаасаа шинэчлэлт хийсэн загвар юм. Канадын зарим хэрэглэгч нар энэ утасны загварыг хүссэнээр нь гарна гэж ихээхэн найдлага тавьж байсан. Утасны хамгийн гол түлхүүр нь кэйборд хэрэглэх бөгөөд эрүүл мэндэд тустай байж биеийн дасгал хийхээр хийгдсэн юм. Үүнийг хэрэглэж байгаа хүмүүс “оргил ба урсгал” хэмээн нэрийддэг. Энэ нь өөрийн мэйл хаягаа фэйсбүүк, твиттер, линкдлинтэй хослуулан хэрэглэж болно. Цөөхөн үйлдлээр өөрийн хэрэгтэй бүхнээ хийж чадна. BlackBerry нь хувийн санхүүгээ хөтлөх боломжтой. Гэвч орчин үеийн ухаалаг утас шиг аплкэйшин сан байхгүй. 
Дэлгэц: 4.2”, 1280x768; Процессор: 1,5GHz quadcore; Багтаамж: 16gb, MicroSD; Камер:  8MP, 1080p; Хэмжээ:130х66х9мм, 138 грамм.
Galaxy Samsung S2
Энэ утас нь гар утасны технологийн өнгөрсөн үеийн мастер нь юм. S2 утас нь өнөөдөр ч борлуулалттай утасны нэг хэвээр байна. Хийцийн хувьд энгийн, хямдхан маш сайн утас  юм. Зарим үйлдлүүд нь ухаалаг утастай төстэй. Андройд маркийн утасны хамгийн сайн хувилбар ажээ. Samsung-ийн бусад утаснаас мэдрэгч нь сайжирсан. Хромын гар утсанд зориулсан хайлтын систем сайн ажилладаг. Инновацийг нэвтрүүлж чаддаг хүмүүс худалдаж авч өөрсдийн мөнгөө хэмнэх боломжтой. S3 ийн дэлгэцийг арай жижигрүүлсэн хувилбар болох S3 минитэй төстэй. Процессорын хүчин чадал сайн. Гарт барихад  тохиромжтой.
Дэлгэц: 4,3”, 480x800; Процессор: 1,2GHz quadcore; Багтаамж: 16gb, MicroSD; Камер:  8MP, 1080p; Хэмжээ:125х66х8,5мм, 116 грамм.
Nokia Lumia 920
“Nokia Lumia” утасны цар хүрээ нь Майкрософтын windows үйлдлийн системтэй утас юм. Онцлог бүхий газрын зураг, хөгжим сонсоход тохиромжтой заримдаа windows үйлдлийн систем нь айкон зургууд, мэдээллүүдэд илүү анхаарал тавьсан байдаг. Энэ нь шинэ зүйл бөгөөд ухаалаг утсыг хэрэглэхэд хялбар. Шинэ хэрэглэгчид windows 8 үйлдлийн систем дээр ажиллах шаардлага гарна. Асуудал нь зарим аплкэйшин сууж чадахгүй. Майкрософт-ын IPlayer-ийг багтааж өгсөн. Гарт барихад хялбар Nokia-ийн дизайныг шингээсэн утас юм.
Дэлгэц: 4,5”, 1280x768; Процессор: 1,5GHz quadcore; Багтаамж: 32gb, Камер:  8,7MP, 1080p; Хэмжээ:130х71х10,7мм, 185 грамм.
Apple IPhone 4s
IPhone-ийн өмнөх загварын утас. IPhone5-аас онцлог функцүүд байхгүй. Олон тооны ижилхэн айкон зурагтай. Дуу нь хэрэглэхэд тохиромжтой. Тавдугаар загварыг гаргахын өмнө дөрвийг сайн гэдгийг туршсан. 5-аас илүү хямдхан үнэтэй. Жижигхэн дэлгэцтэйгээрээ онцлог.
Дэлгэц: 3,5”, 960x640; Процессор: 800MHz quadcore; Багтаамж: 16gb, Камер:  8MP, 1080p; Хэмжээ:115х59х9.3мм, 140 грамм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment