Загасчид зориулсан камертай уурга

Posted on 3:07 PM by


Японы “Thanko” компани загасчдад зориулсан видео камертай “Waterproof infrared camera/monitor for fishing” нэртэй загасны уурганд бэхэлдэг төхөөрөмж зохион бүтээсэн байна. Энэ төхөөрөмж нь ус үл нэвтрэх 3,5 инчийн LCD дэлгэцтэй, 2-3 цаг тасралтгүй ажиллах зайтай бөгөөд уг камер нь усан дотор 15 метрийн гүнд ажиллах боломжтой юм байна. Мөн шөнийн горимтой бөгөөд шөнөөр загасчлах дуртай хүмүүст энэ нь их хэрэгтэй зүйл болж өгсөн гэж тус компанийн зохион бүтээгчид мэдэгджээ. Одоогоор зөвхөн Япон улсад зарагдаж байгаа бөгөөд удахгүй АНУ болон Европын зах зээл дээр гарах ажээ. Үнэ ханшийн хувьд 24,800 иен буюу ойролцоогоор 260 ам.доллар юм байна.







0 Сэтгэгдэл:

Post a Comment