Австралийн эрдэмтэд ийнхүү мэдээлэв. Хулсны хальсанд цацраг идэвхит бодис болон хэт ягаан туяаны үйлчилгээг бууруулж, улмаар тэдгээрийн хор хөнөөлөөс хамгаалдаг бодис агуулагддагийг тэд нээжээ. Ингэснээр тэрхүү бодисыг болон хулсыг даавуу үйлдвэрлэлд ашиглах технологи боловсруулсан байна.
Хулсаар хийсэн хувцас хэт ягаан туяанаас 60 хүртэл хувь хамгаалж чадах нь туршилтаар нотлогдсон учраас тун удахгүй өргөн хэрэглээнд гаргахаар төлөвлөсөн тухай тэд мэдээлжээ. Түүнчлэн тэрхүү хувцас нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн болохоос гадна нян устгах, хөлрөхөөс хамгаалах зэрэг онцгой үйлчилгээтэй гэнэ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment