“Playstation” дахин амилав

Posted on 4:53 AM by











“Sony” компани өнгөрсөн сарын 20-нд хакердуулж, худалдаанд гарсан “Playstation” тоглоомуудын системд гэмтэл гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тус компани гурван сая гаруй тоглоомоо зах зээлээс татсан бөгөөд богино хугацаанд системдээ шинэчлэл хийж, дахин худалдаанд гаргаж эхэлжээ.
Одоогоор зөвхөн Европ, АНУ-ын зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд удахгүй Азийн хэрэглэгчдэд худалдах гэнэ. Түүнчлэн “Playstation”-ий шинэ загварыг Шинэ Зеланд, Австрали, Өмнөд Америкт гаргахаар төлөвлөж байгаа аж. Сонирхуулахад, тус компани нь 100 сая гаруй хэрэглэгчтэй сүлжээ тоглоомын зах зээлийн томоохон тоглогч юм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment