1. Соронзон толгойт: Есөн настай Жое Эллисон. Соронзон арьстай британи хүү толгойнхоо эргэн тойронд нийт 16 халбага "нааж" дээд амжилт тогтоожээ. Хамар, чихэн дээр хүртэл тогтоод байгааг соронздуулах гэхгүй өөр юу ч гэх билээ.
2. Жоомоор хооллогч: 18 наснаасаа хойш харх баригч хийдэг байсан энэ эр 39 настайдаа нэг минутад 36 жоом иджээ. 2001 оны энэ амжилтыг одоо хэн ч давуулаагүй байна.
3. Хагалгааны бүсгүй: Энэ шаргал үст Синди Жексон 53 настай. 1988 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 47 удаагийн хагалгаанд орж байжээ. Гоо сайхны хагалгаанд уруул, нүд, арьс, өвдөг, хамар гээд өчнөөн төрлийнх багтдаг.
4. Орчуулгын мастер: Италийн иргэн Мишель Сантелиа өөрийн хэл рүү 67 ном орчуулжээ. Эдгээрийг нь өрж тавьбал 4.5 метр хүрдэг байна. Хамгийн гол нь тэрбээр номоо тавиад орчуулахдаа компьютерийн дэлгэц рүү хардаггүй аж. Нийтдээ 3 503 013 үгийг, 19 760 936 үсгээр бичсэн байна. Макбет, Одиссей зэрэг зохиолуудыг италиар орчуулжээ.
5. Цүнхнээс оргогч: Энэ бол Лизлэй Типтон гэдэг америк иргэн. Чемодан цүнхнээс 7.04 секундэд оргон гарснаар амжилт тогтоожээ. 2008 онд энэ амжилтаа тогтоосон байна
6. Хятад Рапунзель: Урт үстэй гүнж Рапунзелийн домог, хүүхэлдэйг бид мэдэх билээ. Тэгвэл "амьд" Рапунзель хятад бүсгүй аж. Шье хэмээх энэ эмэгтэйн үс 4.8 метр хүрчээ.
7. Хашгиралтын хатан: Жиль Дрэйк гэдэг энэ эмэгтэйн хоолойноос 129 децибель чимээ гарснаар дээд амжилт тогтоожээ. 125 децибель хэмжээнд хүний сонсголд сөргөөр нөлөөлдөг байна. Рок хамтлагийн тоглолт гэхэд 115 децибель байдаг гэхээр хэр чанга гэдэг нь тодорхойлогдох биз. Энэ хатагтайн чих дүлийрсэн болов уу?
8. Гаж хүнстэн: Франц улсаас дэлхийд танигдсан энэ хөгшин өдөрт 900 гр төмөр иддэг. Мишель Лотито гэдэг энэ эр 1959 оноос хойш төмөр болон шилээр хоол хийж ирсэн аж.
9. Дугуйн дээр хөгжимдөгч: 1970 оноос хойш хийл хөгжмийг унадаг дугуйн дээр эгшиглүүлдэг болсон энэ эр дээд амжилтад хүрчээ. Таван цаг есөн минутын турш хийлдэхдээ 60.45 км зам туулсан байна.
10. Удаан илтгэгч: Льлуис Колет хэмээх энэ эр 2004 онд 48 цаг үргэлжилсэн илтгэл бэлтгэж Гиннесийн амжилт тогтоожээ. Харин дараа нь индиан эр 120 цагийн илтгэл хийснээр амжилтаа даруулжээ. Гэвч 62 настай Колет бууж өгөлгүй 124 цагийн илтгэл хийж амжилтаа өөртөө эргүүлэн авсан гэдэг.
Tags :
#Сонин хачин
12:11 AM
No Comments
0 Сэтгэгдэл:
Post a Comment