Кока-коланы нууц жорыг таван сая ам.доллараар үнэллээ

Posted on 6:48 AM by


Америкийн Жоржия мужийн Атланта хотын иргэн Клифф Клуге дэлхий дахинд алдартай кока-кола ундааны нууц жорыг мэддэг гэнэ. Тэрбээр энэхүү жорыг интернэтийн «Е-bay» дуудлага худалдаагаар доод тал нь таван сая ам.доллараар зарах хүсэлтэй байна.Тэрбээр хийжүүлсэн ундааны жорыг эхнэртэйгээ хамт хуучны эдлэл зарах газраас худалдан авсан дээр үеийн хайрцагнаас олсон гэнэ. Энэ хайрцаг дотор 1943 онд бичсэн жор бас бус захидал, баримт хадгалаастай байжээ.Харин «Кока-кола» компанийн төлөөлөгчид энэхүү мэдээллийг үгүйсгэсэн байна. Тэдний хэлж буйгаар ундааны нууц жор Атланта хот дахь «Кока-коланы ертөнц» музейд хадгалагдаж буй гэнэ. Тус компанийнхан «Олон хүн энэ ундааны жорыг тайлах гэж хичээсэн. Гэвч хэн ч үүний нууцыг мэдээгүй» гэсэн байна. Нэг метр хагасын өндөртэй сейфийг хэн ч нээдэггүй бөгөөд музейн үзмэрийг үзэхээр ирсэн үйлчлүүлэгчид түүнийг зөвхөн хэдэн метрийн цаанаас л хардаг аж.Харин Клугегийн хэлснээр олсон жор нь тэрхүү сейфэнд байгаатай яг адилхан гэнэ. Кока-кола ундааны нууц найрлагыг 1886 онд Атланта хотын эм зүйч Жон Пембертон бүтээсэн. Түүнээс хойш энэ жорыг хэн ч нээж чадаагүй юм. 7Х хэмээх жор нь кока-кола ундааны дөнгөж нэг хувьд агуулагддаг ч өвөрмөц амтыг үүсгэж чаддаг аж. 

0 Сэтгэгдэл:

Post a Comment