Компьютер хүнийг ууртай болгодог.

Posted on 8:28 PM by




 Сэтгэлзүйчид компьютер дээр удаан ажиллавал уур уцаартай болгодог гэж үздэг. -Учир нь дэлгэц ширтэх нь асар их ачааллыг уураг тархи болон нүдэнд зэрэг өгдөг гэнэ. -Удаан хугацаагаар дэлгэц ширтэх нь нүдний эвэр бүрхэвчийг хуурай болгодог. -Компьютер дээр ажиллах үед бидний нүд жирийн үеэс зургаа дахин бага анивчдаг бөгөөд энэ үед эвэр бүрхэвч хуурайшдаг. -Энэ нь хуурай нүдний хам шинж өвчин бий болгодог. Үүнээс сэргийлж доорх нүдний дасгалыг хийгээрэй! -Компьютерийнхээ дэлгэцнээс холдож нүдээ дээш доош хөдөлгөнө, хурдан хурдан цавчина. -Та энэ дасгалыг хэр их хийнэ, төдий чинээ таны нүд эрүүлжинэ. -Компьютер дээр ажиллах цагаа зохицуул. -Уураг тархиндаа бага ч гэсэн амралт өгөхийн тулд цаг бүр 15 минут завсарлах шаардлагатай. -Сандалд тохой, толгойны түшүүр зайлшгүй байх бөгөөд биендээ тохирсон хэмжээний сандлыг сонгох чухал. -Мониторын дээд хэсэг нь нүднээс жаахан дээр, харин доод хэсэг нь таны бие рүү жаахан хазайсан байдалтай байх ёстой. Ингэснээр таны нүд ядрах нь багасна. -Компьютерийн дэргэд кактус цэцэг тавь. Энэ цэцэг нь дэлгэцнээс гарах хорт туяаг саармагжуулна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment