Жил орчмын өмнө
Небраска муж улсын оршин суугчид байшингийн доод хонгилоос сарвуу нь хөлдөж
гэмтсэн гөлөг олжээ.Тамир тэнхээгүй болсон хөөрхий амтьныг хүмүүс Амьтадыг
аврах төвд аваачсан ч эмч нар хөлдсөн сарвууг нь яаж ч чадсангүй,тайрахаас өөр
аргагүйд хүрсэн байна.Хагалгааны дараа хэвлээрээ мөлхдөг Накио нэртэй энэ
нохой,ганцаараа үлдсэн юм.Азаар хөөрхий тахир дутуу болсон амтьныг малын эмчийн
туслах Критси Пэйс асрамжийн газраас авч явжээ.Пэйс хөрөнгө мөнгө цуглуулж,хойд
хоёр мөчид бионик хөл суурилуулсан байна.Гэрийн тэжээмэл амтьдад хиймэл эрхтэн
суулгахад мэргэшсэн компанийн удирдлага, шинэ санаа эзэмших Накиогийн чадварыг
хараад,урд хоёр мөчийг бэлэглэхээр шийджээ.Мэдээж,хиймэл ч болов бүрэн бүтэн
дөрвөн мөчтэй Накио улам илүү хурдан хөдлөх болсон гэж пүүсийн эзэн Мартин
Кауфман өгүүлсэн байна.Нохойн бионик протезийг эзэмших үйл явц нэлээд төвөгэй байсан хэдий ч тэр маш түргэн
дасан зохицож, өөрийнх нь жинхэнэ савар юм шиг л явдаг болжээ.4 мөч нь
дөрвүүлээ хиймэл анхны нохойн хувьд Накио, явах төдийгүй гүйж харайж, тэр ч
байтугай, сэлж чадна.
Сонин хачин
Хиймэл мөчтэй Бионик протезтэй нохой явж сурч байна.
Posted on 7:52 PM by bayraa_amazing
Tags :
#Сонин хачин
7:52 PM
No Comments
0 Сэтгэгдэл:
Post a Comment