Аянга эрчүүдийг илүү ниргэдэг

Posted on 12:28 AM by



АНУ-д 1995-2008 онд 648 хүн аянганд ниргүүлж амиа алджээ. Тэдний 82 хувь нь эрчүүд байсан аж. Үндэсний цаг уурын албаны аянганаас хамгаалах асуудал эрхэлсэн шинжээч Жон Жонсениусын үзэж байгаагаар эрчүүд 
аянга цахих үед хамгийн их осолддог нь цаг агаарын урьдчилсан мэдээнд эмэгтэйчүүд шиг анхаардаггүй, гамшгийн үед гольф тоглох, гадуур алхах зэрэг байнга эрсдэлтэй байдалд ордогтой холбоотой гэнэ.

Статистикаас үзвэл эрчүүд ихэвчлэн спортоор хичээллэх буюу идэвхтэй амарч, аялж байхдаа аянганд ниргүүлжээ. Эмэгтэйчүүдийн хувьд аянга цахилгаан цахих үед ихэвчлэн гадагш гардаггүй байна. 

0 Сэтгэгдэл:

Post a Comment