Нохой бодол уншдаг

Posted on 8:44 PM by



Ноход бидний юу бодож байгааг мэддэг аж. Олон жилийн турш биологичид хvний дєрвєн хєлтэй найзыг судалсны дvнд ийм дvгнэлтэд хvрчээ. Флоридагийн их сургуулийнхан хvн тєрєл тєрєгсдєєсєє илvv нохойтойгоо сайн харилцаатай байдаг гэв. Учир нь хvний хамгийн сайн нєхєр эзнийхээ vг яриа болон дохио зангааг харцнаас нь ойлгож чаддаг аж. Нохой энэ чадвараа хvний ойр орчимд олон мянган жил амьдрах явцдаа олж авчээ.

Флоридагийн их сургуулийн судлаачид уг гарвал адил чоно, нохойг харьцуулан судалжээ. Тэгэхэд нохойн дээрх чадвар чонод байхгvй байв. Нохой соёлт орчинд амьдарч илvv ухаажиж буй хvний хажууд амьдрахдаа хvнээс дутахааргvй оюун ухаан нь хєгжиж байгаа аж. Энэ нь нэг ёсны байгалийн шалгарал бєгєєд vvний илрэл нь эзнийхээ бодлыг царайнаас нь уншиж чаддаг болсон явдал юм. Энэ чадвар хойч vед нь уламжлагдсаар єнєєгийн ноход илvv ухаалаг болжээ. Тэд эзнийхээ нvvрний хувирал болон нvдийг хэдхэн секунд хараад л баяртай эсвэл уйтгартай байгаа зэрэг бvхий л тєлєв байдлын талаар ерєнхий ойлголт авдаг байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment