Шоколад супер хvнсээр тодров

Posted on 10:53 PM by



Британийн Эрvvл мэнд, хvнс тэжээл судлалын “Херши” тєвийн судлаачдын тогтоосноор цэвэр
шоколаданд ямар ч жимсний шvvсэнд баймгvй их аминдэм, ургамлын тэжээлт шим агуулагддаг
аж. Мєн бvх тєрлийн хорт хавдар, зvрх судасны євчнєєс сэргийлэгч антиоксидант, полифеноли
зэрэг бодис хамгийн зохистой хэмжээгээр цэвэр шоколаданд л байдаг гэнэ.
Шинжлэх ухааны хvрээнд супер хvнс гэдэг нь эрvvл эсийг хамгаалагч бодис хамгийн их агуулсан, олдоц
сайтай, хямд зэрэг олон давуу шинжтэй бvтээгдэхvvн юм. Хvнийг элдэв эмгэгээс хамгаалж, дархлаа
сайжруулдаг хэмээн ємнє нь супер хvнсээр тодорч байсан цангис, анар зэрэг жимсний хvний биед vзvvлэх
эерэг нєлєєг “Херши”-ийн судлаачид цэвэр шоколадны ид шидтэй харьцуулахад эрvvл эсийг тєлжvvлэх
молекул илvv агуулдаг гэх vзvvлэлтээр какао бусад супер жимсийг “дийлсэн” байна. Амттанд хорхойсдог
хvмvvст энэ нь тун таатай мэдээ. Гэхдээ бор “шидтэн”-ийг хэтрvvлж болохгvйг эрдэмтэд зєвлєж байна.
Учир нь цэвэр хар шоколад биш л бол сvv, жимс, самар зэрэг хольцтой шоколад чихэр их агуулдаг тул цусан
дахь сахарын хэмжээг нэмэх аюултай. Мєн халуун шоколад какаоны анхдагч шинж чанаргvй байдаг тул
шоколадыг халааж хэрэглэхгvй байхыг мэргэжилтнvvд зєвлєжээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment