Санчир гаригийн гол таних тэмдэг хvрээ нь нэгэн цагт уг гаригийн дагуул байсан аварга том гаригийн vлдэгдэл болохыг АНУ-ын Колорадо мужийн Боулдер хот дахь Баруун ємнєдийн судалгааны хvрээлэнгийнхэн тогтоосон байна. Санчир гаригийн их татах хvчинд автаж дэлбэрсэн тэрхvv аварга гариг Санчирын одоогийн хамгийн том дагуул Титанаас багагvй байсан гэнэ. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар мєсєн гадаргуутай байсан гэх аварга гариг 4.25 сая жилийн ємнє тэсэрч, хэдэн тэрбум жижиг хэсэгт хуваагдсан аж.
Харин бутархайнууд нь мєн л Санчирын татах хvчинд татагдсан нь гаригийн тойрог замд хvрээ vvсгэн эргэлдэх болжээ. Аварга, гариг мєсєн гадаргуутай байсныг Санчирын одоогийн хvрээ дэх усны хэмжээгээр тогтоосон аж. Олон давхар хvрээ 90-95 хувийн чийгтэй бєгєєд сансрын тоос, тоосонцор ихтэй ч чийглэг байгаа нь хvрээ анх vvсэхдээ цэвэр устай байсныг илтгэж буй гэнэ.
Судалгааг ахалсан Робин Канупийн хэлснээр аварга гаригийн мєхєл Санчирыг тойрон эргэлдэгч бусад дагуул гаригт нь оршин тогтнох боломж олгожээ. "Амиа" золиослон байж эх гаригаа чимэх болсон аварга гаригийн vлдэгдэл vнэхээр Санчирын хvрээг бvрэлдvvлдэг эсэхийг 2017 онд мэдэх боломжтой аж. НАСА-гийн "Кассини" хєлєг Санчирын тойрог замд 16 жилийн дараа хvрэх боломжтой гэж сансар судлаачид тооцоолоод байгаа.
0 Сэтгэгдэл:
Post a Comment