Амьтад ч бас худал ярьдаг

Posted on 2:19 AM by



.Худал ярих чадвар зєвхєн хvн тєрєлхтєнд заяагаагvй гэнэ. Амьтны ертєнцєд ч худал "ярих"
vзэгдэл тvгээмэл тохиолддогийг эрдэмтэд тэмдэглэжээ. Ялангуяа гэр бvлийн хэв маягтай юм уу

олноороо сvрэглэн амьдардаг амьтдын дунд худалчууд элбэг тохиолддог байна.

Тухайлбал, цєєрмийн дэргэдvvр зугаалж яваа хэн ч болов намгийн мэлхий вааглахыг анхааралтай сонсох хэрэгтэй гэнэ. Тэдний энэхvv євєрмєц авиа худал сvржигнэж буйн нэгэн жишээ ч байж болох юм. Намгийн эр мэлхий вааглан хашгиралтыг єєрийн хvчин чадал,хэмжээгээ илэрхийлэх арга хэрэгсэл болгодог.Эр мэлхий хэдий чинээ том биетэй байна, тvvний гаргаж буй дуу авианы єнгє тєдий чинээ доогуур байдаг 
аж. Vлэмж том биетэй эр мэлхийний хvнгэнэх дуун бусад эр хvйсийн мэлхийнvvдээ айлган vргээж чадахуйц хангалттай сvрлэг байна. Ийм сvрлэг эр мэлхий байгаа юм байна гэдгийг дуугаар нь таньсан ямар ч єрсєлдєгч газар нутгийг нь тэмцэн булаалдах нь бvv хэл тийш зvглэдэггvй ажээ.Ер нь ихэнх Мэлхий чин vнэнчээр ваагладаг ч ихэд зальтай, бяцхан биетэй зарим мэлхий том биетэй, сvрлэг мэлхий хэмээн єєрийгєє мэдрvvлэхийн тулд хоолойгоо доод єнгєєр шахан худал вааглах vзэгдэл цєєнгvй байдгийг эрдэмтэд тогтоосон байна. Тэд газар нутгийн тєлєєх сєргєлдєєнд хvчирхэг єрсєлдєгчтэйгээ нvvр тулалгvйгээр хууран мэхэлж буй нь энэ аж. Амьтны ертєнцийн зальжин хэсгvvдэд хуурах тєрєл ч мєн олон янз байдаг байна.

Тухайлбал, хvн бvрийн мэдэх цус сорогч сарьсан багваахай овог нэгтнvvдээ хvн тєрєлхтєнд ч тvгээмэл vзэгддэг нэгэн зорилгоор хууран мэхэлдэг гэнэ. Энэ нь єєрийн гар, биеэ хумсын тєдий хєдєлгєлгvйгээр амттай хооллож, жарган хэвтэх. Хvний нийгэмд ч бусдын хєдєлмєрийг мєлжин, бусдаар тэжээлгэн зvгээр 
хэвтэх этгээдvvдийг паразит /шимэгч хорхой/ хэмээн шvvмжилдэг шvv дээ. Яг vvнтэй адил. Ємнєд Америкт 
нутагладаг эдгээр сарьсан багваахай нь цусаар хооллогч. Гол амин тэжээл болсон vнэт шингэн эрэлд цус 
сорогч сарьсан багваахайн гэр бvл шєнє бvр сvргээрээ авд морддог байна.
Ходоодоо цусаар дvvргэсэн шєнийн "анчид" vvрэндээ буцан ирж, анд яваагvй нэгэндээ олзолсон цуснаасаа 
хуваадаг. Vvний зэрэгцээ хангалттай их цус, сорж чадаагvй нь цус горьдон буй тєрєл садандаа, єнєєдєр 
олзоо хувааж яасан ч чадахгvй нь єєртєє л дєнгєж хvрэлцэхийг олсон гэдгээ тусгай дохиогоор ойлгуулдаг 
байна. Эрдэмтэд шєнийн ангууч цус сорогчдын vйл ажиллагааг мєрдєн судалсны дvнд анчдын 1/3 нь єєртєє 
дєнгєж хvрэлцэхvйц цус олсон гэсэн дохиог тєрєл садандаа уламжилж, хууран мэхэлдэг болохыг тогтоожээ. 
Эдгээр зальт сарьсан багваахай олж ирсэн цуснаасаа бусаддаа єгдєггvй мєртлєє анд оролцоогvй гэртээ 
vлдсэн vедээ овог нэгтнvvдээ ангаас буцаж ирмэгц цус хуваалцах vйл ажиллагаанд шаламгайлан нэгдvгээр 
байр эзлэн, хамгийн тvрvvнд шинэхэн цус сорохын тєлєє тэмцэлддэг байна. Судлаачдын ажиглан 
тогтоосноор, иймэрхvv хууран мэхлэлт дийлэнхдээ нууцлагдмал явагддаг агаад зальт цус сорогчид 
ерєнхийдєє элбэг байдаг аж.
Амьтдын хууран мэхлэх vзэгдэл ба тvvний хувьслын ашиг тусыг биологичид єнєєг хvртэл тайлбарлаж 
чадахгvй байгаа аж. Нэг талаас иймэрхvv хуурамч байдал амьтдын дундах итгэлцлийг vгvй хийж,
хангалттай олон зальт этгээдтэй тєрєл амьтны бvлгийг vгvй болоход хvргэмээр. Нєгєє талаас ийм зальтай 
амьтан олонтой бvлэг онгон байгальд хамгийн хvчирхэг, хєгжил сайтай нь баймаар. Бvх зvйл vнэнчээр, 
єчvvхэн тєдий хууран мэхлэлтгvйгээр ямар нэг зvйл оршин тогтнох аргагvй ч юм шиг.
Тэгвэл хуурах vзэгдлийн ашиг тус чухам юу бол? Эл асуудлын хариултыг Их Британийн эрдэмтэд олсон 
бололтой гэнэ. Оксфордын их сургуулийн бичил бие судлаач, биологич Крейг Маклин хамтрагчдынхаа хамт 
мєєгєнцєр болон эсгэлтийн хєрєнгийг нарийвчлан судалсны дvнд бяцхан мєєгєнцрvvд дотор ч овог нэгтнээ 
хуурах чадвартай хэсгvvд байд-гийг илрvvлжээ. Уг vйл явц дараах байдлаар явагдана. Исгэлтийн 
хєрєнгєний дийлэнх эс байгалийн хувьсалд исэх vйл явцыг vvсгэдэг.

Гэтэл хєрєнгєний зарим эс исэх vйл явц vvсгэхгvй мєртлєє бусдын хєдєлмєрєєр бий болсон глюкозыг 
таашаалтайгаар "зооглох" vзэгдэл ч ажиглагджээ. Энэ нь исэх vйл явц сахарыг эсийн дотоод талд бус гадна 
талд задарснаас vvдэлтэйгээр явагдаж байсан агаад ийм нєхцєлд тухайн эсийн vйлдвэрлэсэн глюкоз зєвхєн 
єєрт нь тєдийгvй хєршvvдэд нь ч хvртээлтэй байх боломж бvрддэг байна. 
Байгалийн эл євєрмєц зvй тогтол болон тvvнд зохицсон зальжин эсvvдийн vйл ажиллагааг эрдэмтэд олон 
удаагийн туршилт, судалгаа хийсний дvнд л тогтоосон аж. Эрдэмтэд тэрхvv хууран мэхлэгч эсvvдийн 
бvлгийг бусдаас нь тусгаарлан "коммунист нийгэмлэг" хэмээн тодотгожээ. Гэвч зальжин эсvvдийн бvлгийн 
єсєлт, vржилт нэн удаан явагдаж байсан тєдийгvй удалгvй vхэж байжээ. Уг нь зальжин бvлгийн эргэн 
тойронд тэжээлийн эх vvсвэр хангалттай байж. 
Эрдэмтэд дараагийн шатны судалгаандаа "хулгайчдын нийгэмлэг"-ийг загварчлан vнэнч мєєгєнцрvvдийн 
дунд цєєн тооны зальт эсийг оруулсан бvлгийг тусгаарласан байна. Эл бvлгийн хувьслын хэв маяг эхэнvедээ урьдын адил явагдаж байсан ч сvvл рvvгээ зарим зальт эс "бодлоо єєрчилж", vнэнч хєдєлмєрийг 
эрхэлж эхлэх нь ажиглагдсан байна. Vнэнч эсvvдийн тоо нийт мєєгєнцрvvдийн 2/3 болох vед тус бvлгийнєсєлтийн идэвх эрс сайжирч байжээ.Тэгэхээр исгэлтийн хєрєнгийн хувьсалд бvлгийн гишvvд дотор тэднийг хууран мэхэлдэг цєєн тооны зальт эсбайх зайлшгvй шаардлагатай байх нь. Учир нь vнэнч эсvvд бараг бvхий л цаг, хvчээ шаардлагатай 
исэлдлэгийг vйлдвэрлэхэд зориулдаг. Энэ vедээ тэд хооллох, vржих асуудлаа муутгадаг байна


0 Сэтгэгдэл:

Post a Comment