Английн алдарт Манчестэр Юнайтэд клуб Барселона багийн хагас хамгаалагч, нэгэн цаг Арсеналийн багийн ахлагч байсан Испани залуу Сеск Фабрегасийн төлөө 25 сая паундын санал тависан байна гэдгийг хэвлэлүүд мэдээллэж эхэллээ. Юнайтэдийн энэхүү саналыг түүний зах зээлийн үнэнээс доогууур байна гэж үзэж байгаа юм. Мэдээж Фабрегасийг Барселона ингэж амархан явуулахгүй нь ойлгомжтой ч сэтгүүлчид Фабрегасд тависан энэхүү санал нь түүнийг Англид эргэн ирэх хаалгыг нээж болох юм гэж үзэж байна.
26 настай залуу маань Барселона клубийн акедимаас гаралтай ба 16 настай байхдаа Арсеналтай гэрээ хийж од болох замналаа тавиж байсан билээ. 8 жилийг Их Буучидтай хамт өнгөрүүлэхдээ тэрээр 303 тоглолтонд оролцож 57 гоолийг хийсэн ба 2011 онд Ноу Кампд 25.4 сая паундаар ирж байсан гэдгийг та бүхэн сайн санаж байгаа байх.
Зарим хүмүүс түүнийг Англидаа үлдсэн нь дээр байсан юм гэдэг ч Барселона клубтээ ирээд өндөр амжилтыг багтайгаа хамт үзүүлж байгаа. Таны бодлоор Фабрегас Англи руу буцах нь зүйтэй юу эсвэл ... ???
0 Сэтгэгдэл:
Post a Comment