Дубай хотын засаг захиргаа ард иргэдийнхээ эрүүл мэндэд санаа зовж эхэлжээ. Тэд илүүдэл жингээсээ ангижирсан иргэдийг алтаар урамшуулах юм. “Таны жин алт шиг үнэтэй” гэх хөтөлбөрийн хүрээнд маргаашнаас эхлэн наймдугаар сарын 16-ныг дуустал тус хотын ард иргэд нэг килограмм илүүдэл жингээ хаясныхаа төлөө нэг грамм алт буюу 42 долларын урамшуулал хүртэх аж.
Сар хүрэхгүйн хугацаанд хамгийн их жин хаяж чадсан гурван хүн 20 мянган дирхам буюу 5500 орчим долларын үнэтэй алтан зоосоор шагнуулах болно.
Оролцогчдыг бүртгүүлэх үед нь жинлэх бөгөөд хөтөлбөр дуусах өдөр жинг нь дахин үзэх юм. Гэхдээ хоёроос доошгүй килограмм жин хаяж чадсан хүмүүс л урамшуулал хүртэнэ. Арабын Нэгдсэн Эмират Улсад ард иргэд нь хугацаанаасаа өмнө нас барж байгаагийн нэг гол шалтгаан илүүдэл жин гэнэ. 2007 оны дүн мэдээгээр тус улсын ард иргэдийн 68 орчим хувь нь илүүдэл жинтэй байжээ.
Tags :
#Танин мэдэхүй
10:15 PM
No Comments
0 Сэтгэгдэл:
Post a Comment