Европын ихэнх орон, АНУ, Монгол зэрэг улс өдгөө зун, өвлийн цагийн хуваарьт шилжүүлэхийг хориглоод байна. Үүнээс үүдэж эдгээр улсын аялал жуулчлалын салбарын орлого өсөх болжээ. Байгалийн цагийг хүн төрөлхтөн дураар өөрчлөх нь сайн зүйл биш хэмээн Английн Аялал жуулчлалын үндэсний төвийн мэргэжилтэн Курт Жэнсон ярив. Тус улс өнгөрсөн сарын 30-наас эхлэн цагийн хуваарийг өөрчлөхийг хориглосон бөгөөд энэ нь аялал жуулчлалын салбарын орлого 3.5 сая фунтээр өсөхөд нөлөөлөхийг судалсан байна. “Ихэнх хүн ажлаа тарсны дараа, нар шингэх үеэр аялах дуртай. Цагийн хуваарийг өөрчлөх нь тэдний унтах болон ажлын цагийг л нэмэгдүүлнэ. Түүнээс биш аялал зугаалгад зарцуулах цагт огтхон ч сайнаар нөлөөлөхгүй” хэмээн тэр ярьжээ.
Tags :
#Сонин хачин
4:15 AM
No Comments
0 Сэтгэгдэл:
Post a Comment