Алимнаас “мөнх нас”-ны рашаан ундарна

Posted on 11:47 PM by










Аль чулуун зэвсгийн үеэс л хүн төрөлхтөн алим жимсний анагаах увдисыг ашиглаж, хоол хүнс, эмчилгээ сувилгаанд хэрэглэж ирсэн түүхтэй. Судлаачдын тооцоолсноор 5000 жилийн тэртээгээс энэхүү жимс хүний хэрэглээ болсон гэдэг.
Аажимдаа алимны аж ахуй хөгжиж, бидний салшгүй нэгэн хэрэглээ болсон алимны 83 хувьд ус, 14 хувьд эрдэс бодис, аминдэм агуулагддаг. 1.3 хувьд нь ислэг агуулагддаг органик хүчил ихтэй тул алим хоол боловсруулах эрхтэн болон гэдсийг цэвэрлэнэ. Алим - наас хаягдал бараг гардаг гүй. Үр нь йодоор баялаг учраас сайтар зажилж, шимж идэхийг хүнс судлаачид зөвл өдөг юм билээ.
Түүнчлэн эл жимсийг зөвхөн идэх бус арьсны төрөл бүрийн өвчний үед нухаж, гадна талаас нь жин тавихад сайн нөлөөтэй. Цус багадалт болон төмөр дутагдлын үед хэрэглэдэг төмөр нөхөх эм бэлдмэлийн хамт алим хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж эмч нар зөвлөж байна.
Алимны найрлагад эпикатехин полифенол хэмээх бодис агуулагддаг бөгөөд тэр нь цусны цагаан эсийн хөгжилд нөлөөлж, эргэлтийг сайжруулснаар дархлаа сайжирдгийг Кембрижийн их сургуулийн эрдэмтэд саяхан хийсэн судалгаагаараа баталсан байна. Эл бодисыг зөвхөн ногоон болон цагаан цайны ургамалд агуулагддаг гэж үздэг байжээ. Судалгааны дүнд уг бодис судасны ханын хатуурлыг 21 хүртэл хувиар бууруулдгийг нотолсон гэнэ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment