Найзыг нь тасчиж хаясан барнуудаас айхдаа таван индонез эр гурван хоногийн туршид модон дээр суусан байна. Тэднийг аврах ажиллагаанд 30 орчим хүн оролцжээ. Эрэн хайх ажиллагаа хэд хоног үргэлжилсэн аж. Учир нь, хэрэг явдал болсон Гунунг-Лесер үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбай 7000 хавтгай дөрвөлжин километр юм. Аврагчид барнуудыг модноос хөөж зайлуулсан бөгөөд таван азгүй эр эсэн мэнд газардсан байна.
Аврагчдыг “барьцаалагдсан” хүмүүсийн танилууд утсаар дууджээ. Зургаан эр буга барихаар хавх тавьсан байтал түүнд нь барын бамбар орж нас баржээ. Үр зулзагаа хядуулсан дөрвөн бар тэдэн рүү дайрсан гэнэ. Араатан амьтад тэдгээрийн нэгийг нь тасчиж хаяад бусдыг нь модон дээр хөөн гаргаад гурав хоногийн туршид сахиж байжээ.
Энэ хүрээлэнд олон тооны араатан амьтан байдгаараа алдартай билээ. Гэсэн хэдий ч зэргэлдээх тосгон, суурингуудын оршин суугчид тийшээгээ амь өрсөн явж орлогынхоо гол эх үүсвэр болсон 100 настын модыг тайрахаар очдог гэнэ. Энэ модны нэг килограмм нь 500 орчим долларын үнэ хүрдэг юм.
0 Сэтгэгдэл:
Post a Comment