БНСУ-ын хамгийн хамгийн үнэтэй эд хөрөнгөөр 28.9 тэрбум воны үнэтэй Супер компьютер 3 шалгарлаа. Жирийн компьютерээс 140 мянга дахин олон үйлдлийг нэгэн зэрэг хийж чаддаг уг компьютерийг “IBM”, “NEC”, “Cray” компаниуд Солонгосын хоёр компанитай хамтран бүээжээ. Таван жилийн хөдөлмөрийн үр дүн болсон эл бүтээлийг Солонгосын Цаг уурын судалгаа, шинжилгээний төвд хэрэглэдэг бөгөөд цаг агаарын байдлыг урьдчилан тооцоолж гаргадаг аж. Бас Солонгосын анхны хиймэл дагуул болох “Нарху”-г хөөргөх өдөр, цагийг энэ компьютерээр тооцоолж байсан удаатай гэнэ.
Энэхүү жагсаалтад Тэгү хотын их сургуулийн дэргэдэх Солонгосын өв соёлын төвд хадгалагдаж буй 6.9 тэрбум воноор үнэлэгдэх эртний эдлэл удаалж байгаа бол Пусан хот дах Пусан гүүрэн дээр байрлуулсан газар хөдлөлтийг хэмждэг 5.8 тэрбум воны үнэтэй төхөөрөмж гуравт бичигджээ. Мөн Сежунг хотод баригдсан шинэхэн Захиргааны төв тус улсын хамгийн үнэтэй барилгаар шалгарсан байна.
Сонирхуулахад, хамгийн их эд хөрөнгөтэй төрийн байгууллагуудыг Сөүл хотод байрлах Ерөнхий сайдын алба, Төлөвлөгөө эдийн засгийн яам, Зам тээвэр, аялал жуулчлалын яамд өнгөлжээ. Харин Инчондэгюгийн гүүр, Кёнгбу хурдны замын бүтээн байгуулалтад улсаас хамгийн их хөрөнгө төсөвлөсөн тухай энэхүү жагсаалтад бичжээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment