Билл Гейтс дахин дэлхийн хамгийн баян хүн болов

Posted on 2:08 AM by











Microsoft корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүн хэмээх албан бус гуншингаа эргүүлж авсан гэж Bloomberg мэдээллээ. Bloomberg-ийн үнэлгээгээр бол 2013 оны тавдугаар сарын 17-ны байдлаар Билл Гейтсийн хөрөнгө 72.7 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа ажээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээ даруй 10 тэрбумаар илүү төдийгүй дэлхийн хамгийн баян хүн гэж тооцогдоход хангалттай гэнэ. 

Билл Гейтс дэлхийн баячуудын жагсаалтыг 2010-2012 онд тэргүүлсэн Мексикийн медиа магнат Карлос Слим Хелуг ийнхүү гүйцсэн байна. Мексик эрийн хөрөнгийг Bloomberg 72.1 тэрбум америк доллар хэмээн үнэлжээ. 

Билл Гейтс нь анх 1995 онд дэлхийн хамгийн баян хүнээр тодорж түүнээс хойш 13 жил тасралтгүй энэ байраа хадгалсан юм. 2008 онд түүний байрыг санхүүч Уоррен Баффет эзэлж байсан бол Билл 2009 онд байраа буцаан авч байлаа. Харин 2010 оноос хойш өнгөрсөн жилийг хүртэл энэ жагсаалтыг мексик тэрбумтан тэргүүлсэн юм. 

Биллийн хөрөнгийн ихэнх хэсэг нь Cascade Investments хэмээх холдингд хамаарагддаг юм. Тэрбээр зөвхөн хөрөнгө хуримтлуулаад зогсохгүй буяны үйлсэд ч зарцуулж чаддаг нэгэн. Эхнэр Мелиндатайгаа хамтран байгуулсан сангаараа дамжуулж тэрбээр 1994 оноос хойш 28 тэрбум ам.долларыг хүмүүнлэгийн үйлсэд зарцуулжээ.   
Tags :

0 Сэтгэгдэл:

Post a Comment