Цахим шуудан ашиглахын тулд компьютерийн гaр тов шин суудаг цаг түүх болон үлдэх нь. Учир нь “Intel” компанийн инженерүүд хэрэглэгчийн бодол уншиж, тэр дагуу үйлдэл гүйцэтгэдэг компьютер бүтээхээр ажилдаа ороод байгаа нь багагүй амжилт тай яваа аж.
омпьютерийн хулгана, гарыг хэрэглээнээс гаргахаар ажилдаа шамдсан эрдэмтэд юун түрүүнд хүний тархины үйл ажиллагааг тэр дундаа компьютер ашиглаж байх үед тархины аль хэсэг илүү идэвхтэй ажиллаж байгааг судалж, тэр судалгаан дээрээ үндэслэн бодол уншдаг төхөөрөмж бүтээх аж.
Энэ тухай судалгааны багийн ахлагч Дийн Померлиу “Хэрэглэгчид компьютерийг удирдахын тулд ердөө л 20 үг ашигладаг. Бидний судалгаа, туршилт амжилттай болбол бид тун удахгүй физиологийн үйлдэл хийхгүйгээр “Google”-ийн хайлтын системээс мэдээлэл олдог болно гэсэн үг” хэмээжээ. Судалгааны багийнхан хэдийнэ үр дүнд хүрээд байгаа бөгөөд туршилтын төхөөрөмж одоогоор “байшин”, “хуцах”, “халив” зэрэг үгийг илрүүлж “сураад” байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment