Аливаа улсын нийслэлүүд өндөрлөгөөс (панорам) харах байгууламжийг хотынхоо төвд төлөвлөж түүгээрээ дамжуулан нийслэлийнхээ бэлгэдлийг илэрхийлж байдаг нь менежментийн зөв шийдэл болдог байна. Улаанбаатар хотод Орос цэргийн хөшөө, Сүхбаатарын хөшөө, Гандан хийдээс өөрөөр улсын нийслэлээ илэрхийлэх архитектурын байгууламж үгүйлэгдсээр өнөөг хүрсэн билээ. Тэрхүү орон зайг нөхөж, “House design” студын хамт олон нэгэн шинэ төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Дахин давтагдашгүй Монголын өв соёлын нэг болсон морин хуур дүрсэлсэн цамхаг барих санаа анх урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэгт төрсөн байна.Тэрбээр архитектор С.Очир-Эрдэнэ, дизайнер Т.Золбаяр нартай хамтран “Морин хуур” цамхгийн зураг төслийг гурван жилийн өмнө гаргажээ. Тухайн үед төслийг санхүүжүүлэгч олдоогүй учир төсөл хэрэгжээгүй байна. Ямартаа ч энэ онд уг төслийг санхүүжүүлэх байгууллага гарч ирсэн бөгөөд одоогоор ямар байгууллага болох нь нууц байгаа юм. Хэрэв энэхүү зураг төсөл биеллээ олж, Улаанбаатар хотод “Морин хуур” цамхаг сүндэрлэвэл хөгжмийн зэмсгийн хамгийн том цамхаг болох төдийгүй, монгол залуусын бахархлыг төрүүлэх соёлын үнэт дурсгал болох юм. Энэхүү цамхаг нь 208 м өндөр бөгөөд суурь барилга нь 21 давхар байх аж. Түүнчлэн соёл үйлчилгээний төв, оффис, нисдэг тэрэг буух талбай, цамхгийг тойрсон орчин үеийн зам талбай, гүүрэн гарц бүхий иж бүрэн цогцолбор байхаар төлөвлөжээ.
Tags :
#Сонин хачин
9:41 PM
No Comments
0 Сэтгэгдэл:
Post a Comment