Леди Гагаг тоглоом үйлдвэрлэгч компани шүүхэд өгчээ

Posted on 9:33 PM by





Тоглоом үйлдвэрлэгч “MGA Entertainment” компани дуучин Леди Гагаг нэгэн алдартай дууны клипэнд тоглохдоо өмссөн этгээд хувцастай хүүхэлдэй бүтээхээр байгуулсан гэрээгээ зөрчсөн хэмээн шүүхэд өгсөн тухай АР мэдээлэв. “MGA Entertainment” нь Леди Гагатай холбоотой уг бүтээгдэхүүний урьдчилгаа болгон, зах зээлд тоглоом борлуулах “Bravado International” компанид нэг сая ам.доллар төлснөө өргөдөлдөө мэдэгджээ.
Уг хүүхэлдэйг 2012 оны зун худалдаанд гаргахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулсан аж. Гэтэл “Bravado” компани 2012 оны хавар гэнэт уг гэрээг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэн, хүүхэлдэйг шинэ дуундаа ашигласан гэж дуучны эсрэг зарга мэдүүлсэн байна. Үүнээс гадна Леди Гагагийн төлөөлөгч 2013 онд дуучны шинэ цомог гарах хүртэл тоглоомыг худалдаанд гаргахгүй байхыг оролдож байна.
Зарга үүсгэгчийн үзэж буйгаар, хүүхэлдэйн эц сийн загварыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахгүй байгаа нь намар хүртэл олох 28 мянган ам.долларын ашгийг алдахад хүргэж мэдэх юм. Леди Гагагийн өмгөөлөгч нь зарга үүсгэгчийг хоёр компанийн маргаанд дуучныг татан оруулж байна гэж тайлбарлажээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment