Мэлхийнүүдийн цуглаан

Posted on 3:46 AM by



Зарим үндэстний хувьд амттай хоол, өөр нэгэнд гайхалтай “дуучин”, багачуудад бол шидэт гүнжээр төсөөлөгддөг мэлхий гэдэг амьтныг судлаачид байгалийн термометр гэх нь бий. Тэр бүү хэл “зөнч” гэдэг. Учир нь газрын гүн дэх өчүүхэн чичиргээнийг ч андахгүй мэдэрдэг учраас тэр.
Нью-Йоркийн байгалийн музейд төрөл бүрийн мэлхийн үзэсгэлэн нээлтээ хийжээ. “Өнгөний найрал” нэртэй тус үзэсгэлэнд чигчийн чинээгээс “үлэмж” биетэй, хортой, хоргүй өнгө өнгийн 150 төрөл, зүйлийн мэлхийг үзэгчдэд танилцуулж байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment