Цагдаагаас зугтаж, матрын аманд оров

Posted on 3:56 AM by




Америкийн нэгэн иргэн цагдаа нараас зугтаж, амьтны хүрээлэнд нуугджээ. Гэсэн ч тэрбээр удалгүй баригдсан гэнэ. Учир нь матрууд түүнийг муу хүн гэдгийг “мэдээд”, дайрсан байна. 20 настай Брайан “Усны хоолойн орчим нуугдах боломжтой санагдаад, хонгил руу ортол хоёр матар байсан.
Тэд намайг хараад шууд л дайрч, нэг нь шуунаас хазсан. Би айсандаа гараад зугттал цагдаа нарт баригдчихсан” хэмээжээ. Жолооны үнэмлэхгүйгээр хөдөлгөөнд оролцож байсан тэрбээр цагдаагийн дохиогоор зогсолгүй зугтаж, баригдах дөхөхдөө машинаа орхин зугтаж яваад тийнхүү матарт шоглуулсан аж.

0 Сэтгэгдэл:

Post a Comment