Анар жимс антиоксидантаар тун баялаг гэнэ. Тэгвэл хоол судлаачид тэдгээрийг мөн гэдэс хонхолзох явдалтай тэмцдэг гэдгийг нь тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, анар жимсийг тогтмол хэрэглэвэл гэдэс хонхолзох явдал багасч, тухайн хүн цатгалдуу явах гэнэ. Анар жимсний үйлчлэлийг 29 хүн дээр туршжээ.
Хатан хаан Маргаретын их сургуулийн эрдэмтэд уг ажлыг гурван долоон хоногийн хугацаанд явуулсан аж. Зарим нэг хүмүүс энэ жимсийг өдөр болгон идэж байсан бол бусад нь хальс, яс, гол зэргийг нь агуулсан шүүсийг ууж байв. Хоёр дахь бүлэгт багтсан хүмүүс анар жимсийг 22 хувь бага идэж байсан ч үүнээсээ их хэмжээний таашаал авч байсан гэнэ.
Гэдэс хонхолзож буй мэдрэмж 12 хувиар буурч, идэх хүсэл ч 21 хувиар багасч байжээ. Харин цатгалдах мэдрэмж 16 хувиар, сэтгэл ханамж 15 хувиар тус тус нэмэгдэж байв. Дээр нь хоол унд амттай болж байсан аж. Гурван долоон хоногийн дараа тэдгээр хүмүүст хоол идэхээсээ өмнө нэг аяга анар жимсний шүүс уухыг санал болгожээ. Дараа нь хоолны дуршлыг нь яаж байгааг асуухад бүгд цатгалдуу болсон гэж ярив. Анар жимсний шүүс мөн даралт бууруулдаг нь тодорхой болсон гэнэ
0 Сэтгэгдэл:
Post a Comment