Хүмүүс өглөөний цайн дээрээ аяга кофе юм уу цай уудаг билээ. Гэвч энэ нь буруу сонголт аж. Баффалогийн их сургуулийн эрдэмтэд хамгийн зөв сонголт бол амтат жүржийн шүүс гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Чухамхүү түүнийг хүртсэнээр тухайн өдрийг эхлүүлэх ёстой гэж тэд үзэв.
Эрдэмтэд судалгаанд сайн дураар оролцсон 20-40 насны 30 хүн дээр уг шүүсний нөлөөлөл ямар байхыг туршсан аж. Өглөөний цайн дээр тэд адилхан хоол хүнс идэж байсан ч ундааны хувьд гурван өөр төрлийн зүйл ууж байв. Эхний бүлэгт багтсан хүмүүс чихэртэй ус, удаахь нь цэвэр ус, сүүлчийн бүлэг нь дөнгөж шахсан амтат жүржийн шүүсийг ууж байжээ. Үүний дараагаар нэг цаг хагас юм уу таван цагийн дараа тэд цусаа шинжлүүлж байсан гэнэ.
Шинжилгээгээр цусан дахь чихрийн агууламж болон дархлааны үйл ажиллагаатай холбоотой бодисуудын агуулгыг хэмжиж байв. Тэгтэл шүүс ууж байсан хүмүүсийн цусанд чихэр хамгийн бага байсны дээр ашиг тустай бодисын нэгдлүүд хамгийн ихээр агуулагдаж байжээ. Гэхдээ амтат жүржийн шүүс шүдний пааланг гэмтээх аюултайг эрдэмтэд сануулав. Тиймээс түүнийг зөвхөн соруулаар уух хэрэгтэй аж.
0 Сэтгэгдэл:
Post a Comment