Стив Жобст “Грэмми” нөхөн олгоно

Posted on 3:46 AM by


















 “Apple” компанийг үндэслэгч Стив Жобст хөгжмийн ертөнцийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хэмээн “Грэмми”-ийн хүндэт шагнал олгохоор болжээ. АНУ-ын Дуу бичлэгийн академи, “Грэмми” шагналын хороо ийм шийдвэр гаргасан байна. “Хөгжим сонсох, түүнийг хүлээн авахад зориулсан шинэ технологи, бүтээгдэхүүнийг зохион бүтээсэн” хэмээн Стив Жобсын талаар Америкийн дуу бичлэгийн академи онцолжээ. Хөгжим, киног цахим хувилбараар худалддаг “iTunes Store” интернэт дэлгүүрийг үндэслэн “iPod” тоглуулагчийг зохион бүтээснийх нь төлөө түүнийг ийн үнэлж байгаа аж. Мөн хөгжмийн салбарт хувь нэмрээ оруулсан дуучин, гитарчин Глен Кэмпбелл, “The Allman Brothers Band” хамтлаг, кантри дуучин Жордж Жонс, дуучин Дайана Росс, Бразилийн хөгжмийн зохиолч Антонио Карлос Жобим нарт мөн “Грэмми”ийн хүндэт шагнал олгох аж. Шагнал гардуулах ёслол ирэх оны хоёрдугаар сарын 11-нд болно.



0 Сэтгэгдэл:

Post a Comment