Английн Ковентри хотын Кэрэслэй тосгонд өчигдөр шөнө тэнгэрээс их хэмжээний алим унасан тухай “Telegraph” мэдээлэв. Хачирхалтай нь тосгонынхон үүнийг бурхны бэлэг хэмээн итгэж буй гэнэ. “Машинаар явж байтал гэнэт л бөөн алим унаад ирсэн. Би болон бусад хүн тэр дор нь түүж эхэлсэн” хэмээн таксины жолооч ярьжээ. Бурхны илгээсэн алимнууд хэмжээгээр жижиг, ногоон өнгөтэй байсан гэнэ. Сонирхолтой нь тус мужид нэг ч алимны мод байдаггүй гэнэ. “Сүүлийн үед манай бүсэд цаг агаар тогтворгүй байгаа бөгөөд энэнь жижиг хэмжээний хар салхитай холбоотой байх” хэмээн Их Британийн цаг уурч Жим Дэйл ярьжээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment