Кени дэх Амбосели үндэсний паркт ажилласан эрдэмтэд өөд бологсдоо марталгүй үгүйлж чаддаг зааны чадварыг судалжээ. Судалгааны явцад усны үхрийн гавал, модны хэсэг, зааны соёог үзүүлэхэд тэд заанаас бусад ямар ч амьтны эд зүйлд анхаарлаа хандуулаагүй байна. Ялангуяа зааны соёог хараад, ихэд гашуудаж байжээ. Энэ нь хүнтэй адил өөд бологсдоо сэтгэл зүрхэндээ марталгүй тээж явдгийн нэг илрэл хэмээн эрдэмтэд үзэж байна. Тэд зааны ясны хэлтэрхий таарвал сэтгэл хөдөлсөн, түгшүүртэй байдалтай болдог. Заанууд тийм газар очихдоо толгойгоо бөхийлгөж, чихээ доош буулгаж, гашуудсан мэт харагддаг байна.
Tags :
#Танин мэдэхүй
11:42 PM
No Comments
0 Сэтгэгдэл:
Post a Comment