Apple компани өнгөрсөн даваа гаригт iPhone-д зориулсан шинэ төрлийн дуу тоглуулагч зохион бүтээснээ зарлалаа. Shazam хэмээх уг тоглуулагч тухайн дууны шүлэг, уран бүтээлчийн нам тар, шүүмжлэгчдийн тоймыг өө рөө хайж олдог онцлогтой. “Энэ программ дуртай дууных нь тухай илүү их мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх болно. Рэп, хүнд метал дууны хэмнэл хэт хурдан учраас үгийг нь сонсох, ойлгоход төвөгтэй санагдах нь бий. Shazamыг утсандаа суулгаснаар ийм асуудал дахин гарахгүй” хэмээн зохион бүтээгчдийн нэг Дэвид Жонес тайлбарлажээ.
Дашрамд дурдахад, монгол залуус сүүлийн үед iPhone хэрэглэх нь ихэссэн. Гэсэн ч ихэнх хүн мессэж бичиж, утсаар ярьж, твиттерээр жиргэж, Фэйсбүүк хуудсаа шалгахаас хэтэрдэггүй нь анзаарагдсан. Тэгвэл Apple-ээс iPhone-д зориулсан 300 мянга орчим application буюу хэрэглээний программ гаргаснаас 100 мянгыг нь үнэгүй татан авах боломжтой. Эдгээр программ нь секунд тутам шинэ мэдээлэл авах, орчлон ертөнц, түүх, хэлний мэдлэгээ дээшлүүлэх, ажлаа төлөвлөх, санхүүгээ зөв зохицуулах хэдэн мянган аргыг агуулдаг.
Тухайлбал дуу хоолойг бичвэр болгон хөрвүүлэх Dragon, хувь хүний менежментийг гүйцэтгэгч Action method, мөнгөний зарцуулалт хянах Personal Finance, англи, герман, франц, хятад, солонгос, орос зэрэг 20 хэлний орчуулагч Translator, өдөр тутмын хоолны цэс зохиохын зэрэгцээ илчлэгийн хэмжээ хянах Urbanspoon зэрэг ашиг тустай программыг тоочоод барахгүй. Түүнчлэн дэлхийн эргэн тойронд болж буй үйл явдлын мэдээллийг хором тутам хүлээн авч ч болно. Гэтэл гартаа ертөнцийг атгачихаад дуу сонсож, зураг үзэж, чаатлахаас өөрийг хийхгүй байх нь эмгэнэлтэй биш гэж үү. Тэгээд ч iPhone гангараа биш, шинэ үеийн залуусын өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон билээ.
Энэ зууны хамгийн үнэтэй баялаг бол мэдээлэл. Мэдээллийг хамгийн түрүүнд хүлээн авч, ашиглаж чадсан нь шилдэгт тооцогдож байна. Ердөө л гар утсаа ашиглан энэ бүхнийг хүртэх боломж танд ч би
0 Сэтгэгдэл:
Post a Comment