“Samsung” “Apple”-ийн эсрэг

Posted on 4:22 AM by









Дэлхийн гар утасны зах зээлд ноёлох байр сууриа “Google”-д алдахаас эмээсэн “Apple”, “Samsung” компанийн хооронд зохиогчийн эрхийн маргаан өрнөж эхэллээ. “Apple” компани iPhone, iPad бүтээгдэхүүндээ “Samsung”-ийн гурван технологийг хулгайлсан хэмээн сэрдэж байгаа аж.
Хачирхалтай нь “Apple” ч мөн ийм шалтгаанаар “Samsung”-ийг шүүхэд өгөөд байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ, Австрали, Азийн зах зээлд гаргасан ухаалаг гар утас, таблетийн загвар “Samsung”- ийнхтай төстэй байсан нь маргалдах шалтгаан болж буй аж. Энэхүү зарга Германд “Apple”-ийн талд шийдвэрлэгдэж, “Samsung” экспортын хориг хүртсэн бол Голланд “Apple”-ийн бүтээгдэхүүнд мөн хориг тогтоогоод байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment