Нью-Йорк дахь байраа зарах Японы “Sony” компанийн арилжаа энэ оны гуравдугаар сард дуусах аж. Тус компани Нью-Йорк дахь байраа зарах болсны шалтгааныг “хөрөнгийн эргэлтэд хяналт тавих, түүний дотор хөрөнгө оруулалтад сонголттой хандах, бэлэн бүтээгдэхүүнийг зарцуулах” хэмээн үзжээ.
Японы цахилгаан техник үйлдвэрлэгч “Sony” Нью-Йоркийн Мэдисон авеньюд байдаг байраа 1-2 тэрбум доллараар зарах гэж буй аж. Токиогийн төвд байдаг ерд өө хоёр жилийн өмнө барьсан “Sony City Osaki”-ийн 27 давхар байраа зарах гэж буй тухай чимээ хоёр жилийн өмнөөс дуулдаж эхэлсэн. Түүнээс 100 тэрбум орчим иен (1.13 тэрбум доллар)-ий орлого олж болохоор байв. Энэ бол ач холбогдлын хувьд Японд Токиогийн Минатогийн дүүрэгт байгаа толгой компанийн дараа орох байр юм. Саяхан болтол хөгжин цэцэглэж байсан “Sony”-гийн ажил үйлс сүүлийн таван жил ганхаж эхлээд буй.
Энэ нь түүний үйлд вэрлэдэг телевизорын хэрэгцээ багассан, фото болон видео камерыг амжилттай орлож буй техникийн эрэлт бас хорогдсонтой холбоотой аж. Санхүүгийн 2012-2013 оны эхний хоёр улирлын цэвэр алдагдал 40.11 тэрбум иен (455 сая доллар) болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс таван хувиар доогуур байгаа аж. Энэ оны гуравдугаар сарын 31-нд дуусах санхүүгийн жилийн дүнгээр маш бага орлого олно гэж компани тооцоолж байгаа юм байна. Санхүүгийн өмнөх жилд 500 гаруй тэрбум иенийн алдагдал хүлээсэн нь дээд “амжилт” байлаа. “Sony” бол хэрэглээний цахилгаан төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд толгой цохидог компанийн нэг юм. Тус компани 1946 онд үүсэн байгуулагдсан бөгөөд дэлхий даяар түүний хүрээнд 150 мянган хүн ажиллаж ба
0 Сэтгэгдэл:
Post a Comment