Apple АНУ-д ноёлж байна

Posted on 8:03 AM by







“Apple” компани өнгөрсөн онд АНУ-ын зах зээлд нийт 17.7 сая ухаалаг гар утас борлуулсан тухай “Strategy Analytic” судалгааны төвөөс мэдээлэв. Ингэснээр тус компани АНУ-ын зах зээлд хамгийн олон гар утас борлуулсан компани боллоо. Дээрх хугацаанд 16.8 сая гар утас худалдсан “Samsung” хоёрдугаарт орсон бөгөөд тус компани 2008 оноос хойш АНУ-ын зах зээлийг байлдан дагуулж байсан юм.
“Apple” компанийн өнгөрсөн онд худалдаанд гаргасан “iPhone 5” маркийн ухаалаг гар утас борлуулалтад нь ихээхэн нөлөөлсөн гэж “Time” сэтгүүлд бичжээ. Гэлээ ч дэлхийн гар утасны зах зээлд “Samsung” ноёлсон хэвээр байгаа юм. Тус компани нийт зах зээлийн 23 хувийг эзэлж буй бол “Apple”-д 9.9 хувь ногдож байна. Мөн “Samsung” өнгөрсөн онд дэлхий даяар 63.7 сая ширхэг гар утас борлуулсан бол “Apple”-ийнх 47.8 сая байжээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment