Ник Д’Алоисио одоогоос хоёр жилийн өмнө Лондон дахь гэртээ зохион бүтээсэн гар утасны программаа 30 сая ам.доллараар худалдаж, 17-хон насандаа саятан болсон талаар дэлхийн хэвлэлүүд шуугив. Гар утас хэрэглэгчид мэдээллийг жижиг дэлгэцээр хялбар хайж, уншихад зориулагдсан “Summly” хэмээх уг программыг АНУ-д салбартаа нэгдүгээрт эрэмбэлэгддэг “Yahoo” корпорац худалдан авахаар болсон аж.
“Trimit” нэрээрээ цахим ертөнцөд танил болсон энэ программыг интернэтэд үнэгүй хувилбараар байрлуулахад олон мянган хүн татаж авч, эерэг сэтгэгдэл үлдээж байжээ. Түүнчлэн Хонконгийн тэрбумтан Ли Ка Шингийн анхаарлыг татаж, уг программыг хөгжүүлэхэд зориулан 300 мянган ам.долларын хөрөнгө оруулсан байна.
Зохион бүтээгч Стэнфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж, уг хөрөнгөөр программаа улам сайжруулан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Summly” нэрээр шинэчлэн гаргаж, “Apple” корпорацын цахим худалдааны дэлгүүрээр худалдаалж байжээ. Австралид өссөн Ник Д’Алоисио хүүг 18 нас хүрсэнийхээ дараа “Yahoo” корпорацид ажилд орох саналыг захирал Марисса Майер тавьсан байна.
0 Сэтгэгдэл:
Post a Comment