Lamborghini компани хамгийн хурдан машинаа танилцууллаа

Posted on 4:29 AM by



Италийн “Lamborghini” компани байгуулагдсаныхаа 50 жилийн ойн баярыг тохиолдуулан “Veneno” буюу хор хэмээх нэртэй, хоёр хаалгатай супер хүлэг зохион бүтээжээ. Женевийн авто салонд танилцуулсан уг машиныг харахаар цугласан олон алмайрч зогссон байна. Харин машин дотроос Стефан Винкельманн гарч ирээд хамгийн хурдан машин зохион бүтээсэн тухайгаа ярилаа.
Учир нь “Lamborghini” компанийн үйлдвэрлэсэн хамгийн хурдан машин “Veneno” автомашин болжээ. V хэлбэрт 12 цилиндр бүхий 740 морины хүчин чадалтай энэ хүлэг цагт 354 км хурдалдаг энэ. Энэ хурдан хүлгийг гуравхан ширхэг үйлдвэрлэж, нэг бүрийг нь 4.5 сая ам.доллараар худалдаална гэж Британийн “Sunday Times” сэтгүүлийнхэн мэдээллээ. Харин өчигдрийн мэдээгээр гурван машин эзэнтэй болжээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment