Шинэ Зеландын Окленд хотын далайн эрэгт махчин загас хүн рүү халдсан хэрэг гарчээ. Хохирогч руу дайрсан даруйд цагдаа нар, эргийн хамгаалагчид аврах завинд суун, махчин загасыг буудсан боловч далайн гүн рүү орж алга болсон аж. Цагдаа нарын мэдээлснээр махчин загас 12-14 фут (3.6-4.2 метр) урттай байжээ.
Ямар төрлийн махчин загас халдсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд цогцсыг уснаас гаргаж, Муривей болон ойролцоох наран шарлагын бусад газрыг хаагаад байгаа юм байна. Австрали улстай харьцуулахад Шинэ Зеландад махчин загас хүн рүү халдах нь ховор байдаг аж. 1847 оноос хойш тус улсад ийм хэрэг 11 удаа гарсан гэнэ.
Хамгийн сүүлд 1976 онд Окленд хотын “Bay of Plenty” далайн эрэгт аварга загас хүний аминд хүрсэн харамсалтай явдал тохиолджээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment