Хархнууд соронзон салхийг урьдчилан мэдэрдэг

Posted on 5:06 AM by




Сибирийн эрдэмтэд Ямалын арлын мэрэгч амьтдыг судлах явцдаа хархнуудын соронзон орны салхи болохыг хамгийн түрүүнд урьдчилан мэдэрдэг болохыг тогтоожээ. Ингэснээр байгалийн энэхүү үзэгдлийг урьд чилан мэдэхээс гадна үүний улмаас хүний бие махбодид учрах сөрөг нөлөөллийг эмчлэх арга боловсруулах боломжтой талаар эрдэмтэд мэдээлсэн байна.
Харх ойролцоогоор 22.000 гентэй аж. Хүн ч мөн тооны гентэй бөгөөд хоорондоо нэлээд таардаг буюу 97 хувь нь адил байдаг аж. “Соронзон салхины үед хүний цусны даралт болон зүрх, судасны үйл ажиллагаа өөрчлөгдөн сэтгэлийн хямралд өртдөг байна. Мөн сэтгэцийн өвчтөнүүдэд хүчтэй нөлөөлнө. Хархнуудын хөдөлгөөнөөр соронзон шуурга болохыг урьдчилан мэдсэнээр эрсдэл багатай давах боломж нээгдлээ” гэж судалгааны багийн гишүүн Елена Попова мэдээлжээ.
Дашрамд, Сибирийн баруун хэсэгт орших Ямал-Ненцийн автономит тойрог нь гео соронзонгийн идэвхтэй бүс нутаг. Мэргэжилтнүүдийн тодорхойлсноор тэнд соронзон талбайн хамгаалт маш бага аж.

0 Сэтгэгдэл:

Post a Comment