“Амилсан” гадил

Posted on 5:13 AM by














Японы “Toyoka Chuo Seika” компани Моцартын бүтээлийг ашиглан жимсний болцод нөлөөлөх арга боловсруулжээ. Филиппинээс оруулж ирсэн түүхий гадилыг тусгай зооринд долоо хоног хадгалах явцдаа Моцартын хөгжмийг тасралтгүй эгшиглүүлэхэд жимсний болц гүйцэж, өвөрмөц сайхан амттай болдог аж. Амьтан, ургамалд дуу, хөгжим сонсгодог энэ арга сүүлийн үед олны анхаарлыг татаад буй. Гэхдээ энэ удаагийн аргыг япончууд африкчуудаас сурсан гэнэ.
Африкийн фермерүүд гахайнуудын сэтгэлийг хип хоп хөгжмөөр “гижигдэн” таргалуулдаг аж. Ингэснээр хурдан таргалахаас гадна махны амт нь сайжирдаг юм байна. Сонгодог хөгжим сонсож, “уярсан” жимсийг “Моцартын гадил” хэмээн нэрлэсэн тухай Исаму Окуда “Japan Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Сонирхуулахад, өмнө нь Японы хэд хэдэн компани хөгжмийн увдисыг шар буурцагны сүмс, далайн амтлагчтай хэрчсэн гурил зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашигласан.
Ингэснээр уг бүтээгдэхүүн амттай болохоос гадна “амилдаг” хэмээдэг аж. Мөн Японы “Tanita” компанийн бүтээсэн тө- хөөрөмжийн тусламжтайгаар идэж уусан хоол ундныхаа ашигтай болон ашиггүйг тооцоолон гаргах боломжтой болжээ. Хооллосныхоо дараа шээсэн дэх чихрийн хэмжээгээ тогтоогоод идсэн хоол таны биед хэр тэжээл өгөхийг мэдэх гэнэ.
Хүмүүс сүүлийн үед таргалалтын асуудалд анхаарал хандуулах болсонтой холбогдуулан уг төхөөрөмжийг бүтээсэн хэмээн зохион бүтээгчид нь тайлбарлажээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment