Дэлхийн хамгийн гайхалтай замууд

Posted on 12:30 AM by





1.Highway /АНУ
Америкийн дэлхийд гайхагдсан үзэсгэлэнт далайн эргүүдийг харангаа салхи татуулан давхих хосгүймэдрэмжийг өгөх энэхүү замыг "State Route1 'гэж нэрлэдэг бөгөөд Калифорни мужийн өмнөд ба хойд хэсгийг холбосон уулын зам юм.Замыг 1919-1937 онд барьсан бөгөөд мянга гаруй км урт юм.


2.Dades Gorges/Морокко
Dades River гол дээгүүр тавигдсан уулын эл замыг хэдэн зууны туршид бүтээн байгуулжээ.Тус улсыг зорих жуулчдын тоог үлэмж нэмэгдүүлсэн уг зам нь Атлас гэдэг уулын зам юм.Уулын бэлээрх үзэсгэлэнг харахыг хүсвэл жилийн 3-5 сард,харин уулын сүр жавхланг мэдрэхийг хүсвэл 5-7 сард ирэх нь хамгийн тохиромжтой гэнэ.


3.Transfagarasan/Румын
Румын улсын 2 дахь өндөр уулын замд ордог эл зам нь цэргийн стратеги төлөвлөлтийн дагууд хийгдсэн бөгөөд Трансильваниа болон валлачиа тэргүүтэй түүхэн муж хотуудыг холбодог байна.Уул өөдөө явах тусам далайн түвшнээс 2034м өндөрт хүрдэг.


4.Seven Mile Bridge/АНУ
Флорида мужийн хамгийн алдартай замд тооцогддог энэхүү гүүр нь 'Knight Key'/'Middle Keys' болон 'Lower Keys' хэмээх газруудыг холбож өгдөг бөгөөд Америкдаа нилээд урт гүүрт ордог ажээ.Замын өргөн 11.58 м бол урт нь 10887.5 м гэнэ.


5.Guoliang Tunnel Road /Хятад
Тайхань уулыг нүхэлж гаргасан энэхүү тунель нь Хятадын Хэнань мужид байдаг.Тунелийг 1972 онд тосгоны уугуул 13 хүн эхлүүлж байсан ба тэдний зарим нь уулыг нүхлэх үеэрээ нас барсан байна.Тунелийн урт 1200 м,өндөр 5м өргөн нь 4м ба 1977 оноос машин явж эхэлсэн байна.

6.Going-to-the-Sun-Road/АНУ
"Нарны зам" хэмээн нэрийддэг энэхүү зам нь Монтанагийн "The Glacler National Park" хүрээлэнд байдаг бөгөөд байгалийн үзэсгэлэн цогцолсон гайхалтай басхүү эрсдэлтэй зам юм.Урт нь 80 км юм байна.


7.Trollstigen/Норвеги
"Троллсын шат" хэмээн хөрвүүлэгддэг энэ замыг 1936 онд Хааконь VII хааны зарлигаар нээсэн бөгөөд замыг бүтээн байгуулахад 8 жилийг зарцуулжээ.Жуулчид олноор зорчин очдог энэ газарт жуулчид ихтэй үед өдөрт 2500 машин энэ замаар явдаг байна.Намар ба өвлийн улиралд замыг хаадаг ба 700 метрийн өндөрт амарч алсыг харах бяцхан цамхагийг байгуулж өгчээ.


8.Karakoram Higway / Хятад ба Пакистан
Дэлхий дээрх өндөрт тавигдсан цөөнгүй замуудын нэг болох Кракорам уулын зам нь Хятад болон Пакистаныг холбосон зам юм.Жуулчдын зорих дуртай энэ зам нь далайн түвшнээс дээш 4693 м өндөрт баригдсан ба зам тавихад багагүй хүндрэл гарч байснаас үүдэн "Дэлхийн найм дахь гайхамшиг "ч гэж нэрлэдэг гэнэ.


9.The Atlantic Road /Норвеги
Атлантын далай дээгүүр явж өнгөрөх энэхүү замыг 1989.07.07 ны өдөр нээсэн бөгөөд жуулчдын зорчдог Норвеги улсын үндэсний хэмжээний томоохон зам юм.Энэ нь хүн ам ихээр төвлөрсөн Норвегийн Молде ба Кристиансунд хотуудыг холбож өгдөг зам бөгөөд 8.3 м урт ажээ.

энэ мэдээ таалагдсан бол сэтгэгдэл хэсэгт сэтгэгтлээ бичиж үлдээ нүү

0 Сэтгэгдэл:

Post a Comment