шилдэг 10н аймшгийн кинонууд.

Posted on 3:29 AM by


10. “Grave Encounters” (2011) 
Канад болон Америкийн уран бүтээлчдийн хамтарсан энэхүү бүтээл нь хоёр ангитай бөгөөд эхний анги нь 2011 онд, харин удаах нь 2012 онд гарсан билээ. “New York Press”-ээс хамгийн аймшгийн киногоор нэрлээд байсан киноны зураг авалтыг олонхи аймшгийн кино бүтээгддэг Канадын “Riverview Hospital” эмнэлэгт авчээ. Зохиолыг үнэн бодит явдлаас сэдэвлэсэн гэнэ.






9. “The Possession” (2012) Учир битүүлэг хачин жигтэй түүхийг шингээсэн эртний нэгэн хайрцагнаас үүдэлтэйгээр өрнөх аймшгийн төрөл жанрын эл бүтээлийг 2011 оноос эхлэн хийж эхэлсэн бөгөөд Недерландын кино найруулагч Өлэй Бөрндилийн дэлгэцийн ээлжит бүтээл ажээ.








8. “Insidious” (2011) 
Сэтгэл зүйн аймшгийн жанрын энэхүү кинонд санаанд оромгүй гэнэтийн тохиолдлоор комд орж элийрсэн хүүгийн адал явдлыг өгүүлэх бөгөөд 2011 оны “Box Office”-ийн зах зээлийн ашиг орлогоороо дээгүүрт орсон кино юм байна. Киног $1.5 сая доллараар бүтээж $97.009.150 долларын ашиг олжээ.




7. “Kill List” (2011) 
Их Британий кино уран бүтээлчдийн 2011 оны шилдэг бүтээлд цэргээс халагдаж ирсэн Англи цэргийн тухай гардаг бөгөөд тэрээр найзтайгаа хамтран хөлсний алуурчин болдог байна. Хэд хэдэн хүнийг хөнөөх захиалга авсан түүнд ямар үйл явдал тохиолдохыг үргэлжлүүлэн үзээрэй.






6. “The Thing” (2011) Энэхүү киног Америкийн зохиолч Жон Вүүд Кэмпбеллийн “Who Goes There?” романаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд шинжлэх ухааны тайлагдашгүй аймшигт явдлыг хүүрнэх дэлгэцийн бүтээл юм. Кинонд Норвеги ба Америкийн эрдэмтэд өмнөд туйлд судалгаагаар явж байхдаа гүн мөсөнд дарагдсан харийн амьтныг олдгоор өрнөх үйл явдал гардаг байна.








5. “The Woman in Black” (2012) 
АНУ болон Канадад гарсан даруй үзэгчдээс багагүй нааштай үнэлгээг авсан энэ кинонд залуу хуульчийн нэгэн тосгонд хийсэн аялалын тухай гарах бөгөөд түүний очсон тосгонд бусдад хүчиндүүлж амиа алдсан үл таних эмэгтэйн сүнс хоргодож орон нутгийнхныг заналхийлж байгаатай дайралдсанаар өрнөх аймшигт явдлууд гардаг байна. Кино зохиолыг Английн зохиолч Сьюзан Хиллийн “The Woman in Black” зохиолоос авчээ.






4. “Sinister” (2012) 
Бодит гэмт хэргээс сэдэвлэсэн зохиол бичдэг Эллисон Оозвалт болон түүний гэр бүлд тохиолдох аймшигт явдлыг хүүрнэх эл кино түүний хайрцагтай видео хальснууд олсноор эхэлдэг. Эдгээр хальснуудад 1960-аад оны цуврал алуурчны хүн амины хэргүүд бичигдсэн байдаг байна. Ийнхүү санаандгүй олсон видео бичлэгүүд зохиолчийн амьдралд юу авчрахыг та заавал үзээрэй.






3. “The Innkeepers” (2011) 
Сара Пэкстон болон Келли МакГиллисийн гол дүрд тоглосон кинонд “The Yankee Pedlar Inn” зочид буудалд болж өнгөрсөн эртний аймшигт явдлууд эргэн сөхөгдөж байгаа үйл явдлууд гардаг. Кино шүүмжлэгчдээс 79%-ийн эерэг үнэлгээг авсан эл бүтээл жагсаалтын №3 дугаарт нэрлэгджээ.






2. “Prometheus” (2012) 
Киног бүтээх явц 2000-аад оноос эхэлсэн бөгөөд “Alien (1979)”, “Gladiator (2000)”, “American Gangster (2007)” зэрэг киног бүтээсэн найруулагч Ридли Скоттын бүтээл юм. “Box Office”-ийн зах зээлд дээгүүрт бичигдэж байсан өнгөрсөн жилийн “хит” киног та бидний олонхи нь аль хэдийнэ үзчихсэн биз ээ...






1. “The Cabin in the Woods” (2011) 
Ингээд та бүхэнд хүргэж байгаа “Форбес” сэтгүүлийн онцолсон аймшгийн төрөл жанрын шилдэг бүтээлийн №1 дугаарт таван найзын аймшигт адал явдлыг өгүүлэх “The Cabin in the Woods” кино оржээ. Ойн гүн дэх бяцхан байшинд чухам юу нуугдаж байгааг нээж олох эрсдэлтэй аялалд хамтдаа гарцгаая.

Extra Large Movie Poster Image for The Cabin in the Woods


0 Сэтгэгдэл:

Post a Comment