Дэгдээхэй хүүхдээс ухаантай

Posted on 3:41 AM by
Британийн эрдэмтэд хэд хэдэн туршилт явуулаад зарим тохиолдолд тахианы дэгдээхэй бага насны хүүхдүүдээс ухаантай байдгийг олж мэдсэн байна. Тодорхой болсноор бараг мэндэлсэн цагаасаа хойш дэгдээхэйнүүд өөрийгөө хянах болон тоо бодох чадвартай болдог аж. Тэгвэл хүүхдүүд ийм чадварыг дөнгөж дөрвөн настайдаа эзэмшдэг билээ. Мөн судалгааны явцад дэгдээхэйнүүд тооны хичээлд сайн бөгөөд тав хүртэл “тоолж” чаддаг нь тодорхой болов. 

Хуванцар өндөг дүүргэсэн хоёр савнаас тэд үргэлж олон ширхэгтэйг нь сонгож авч байсан гэнэ. Хоёр болон гурван өндөгтэй савнаас аль нэгийг нь сонгож авах даалгавар өгөхөд ч тэд энэ зарчмаасаа ухраагүй байна. Дэгдээхэйнүүд 14 хоногтой болоод нараар баримжаалан хөдөлгөөнд оролцож чаддаг аж. 

0 Сэтгэгдэл:

Post a Comment