Дэлхийн хамгийн том 10н цэнгэлдэх хүрээлэн.

Posted on 11:48 PM by



  1. Rungnado May Day Stadium

Энэхүү цэнгэлдэх хүрээлэнг Хойд солонгосын нийслэл Пхеньян хотноо 1989 оны 5 сарын 1-нд дэлхийн оюутан залуусын их наадамд зориулан барьжээ. Тус цэнгэлдэх хүрээлэн нь 150000 хүний суудалтай.




2. Salt Lake Stadium


Тус цэнгэлдэх хүрээлэн 120000 хүний суудалтай бөгөөд 1984 онд баригдаж байжээ. 76.4 акр газрыг хамардаг энэхүү цэнгэлдэхэд тансаг зэрэглэлийн цахилгаан шат, вип өрөө, хурлын танхим зэрэг байдаг аж.



Estadio Azteca Stadium

Мексикт байрлах энэхүү цэнгэлдэх хүрээлэнг 1968 оны зуны олимп явуулах зорилгоор бүтээн босгожээ. Дэлхийн түүхэнд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2 удаа зохион байгуулсан цорын ганц цэнгэлдэх хүрээлэн бөгөөд хөл бөмбөгийн түүхэн дэхь торгон мөчүүдийн гэрч болсон газар юм.


4. Michigan Stadium


Мичиган мужид байрлах энэхүү цэнгэлдэх хүрээлэн 1927 онд 950.000$ -ийн өртөгтэй, 72.000 суудалтайгаар анх баригдаж байсан бол одоо 111.000 хүний багтаамжтай болж өргөжсөн байна. Уг цэнгэлдэхийг Бүх Спортод зориулагдсан Карнегийн танхим хэмээн нэрийддэг байна.




5. Beaver Stadium


Пэнсильвани мужийн их сургуулийн хөл бөмбөгийн талбай болох уг цэнгэлдэх хүрээлэн 107.282 хүний багтаамжтай бөгөөд дэлхийн баруун бөмбөрцөг дэх хамгийн том цэнгэлдэх хүрээлэн ажээ.





6. Jornalista Mario Filho




Бразилын Рио Ди Жанейро хотын цэнгэлдэх хүрээлэн уг жагсаалтын 6-д орох бөгөөд 1950 онд Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан 82.238 үзэгчийн суудалтай барьсан боловч 1950 оны тэмцээний үеэр 199.854 хүн үзсэн байна. 2014 онд болох дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ цэнгэлдэхэд зохион байгуулахаад зогсохгүй 2016 оны зуны олимп энд болох гэнэ.




                                                                                                             

7. Ohio Stadium

АНУ-гийн Охаяо мужийн их сургуулийн цэнгэлдэх хүрээлэн 1999 онд нээлтээ хийж байсан бөгөөд алдартай хамтлаг, дуучдын концертыг зохион байгуулж байжээ. Тэдний дунд Rolling Stones, Pink Floyd, Metallica зэрэг байсан байна. 102.329 үзэгчийн суудалтай аж.




8. Neyland Stadium



Уг цэнгэлдэх нь Knoxville дэх спорт цогцолбор юм. Энэ нь голчлон Теннеси мужийн сайн дурын хөл бөмбөгийн багт үйлчилдэг байна. 79жил, 16 удаа өргөтгөл хийгдсэний дараагаар уг цэнгэлдэх нь албан ёсоор 104.079 үзэгчийн суудалтай болсон байна. Дахин шинэчлэл хийгдээд сүүлийн мэдээгээр 100.011 хүний суудалтай болжээ.





9. National Stadium Bukit Jalil



Куала лумпурт байрлах үндэс спорт цогцолбор нь 1998 онд 87.411 хүний суудалтайгаар баригджээ. Уг цэнгэлдэх хүрээлэн Малайзын хамгийн том цэнгэлдэх хүрээлэн бөгөөд дэлхийн 9 дүгээр байранд ордог аж.




10. Melbourne Cricket Ground
Австралийн Мэльборн хотын доторх Яара паркад байрладаг уг цэнгэлдэх хамгийн өндөр гэрэлтүүлэгтэйгээрээ дэлхийн рекордыг эзэмшдэг байна. 1956 оны зуны олимп, 2006 Хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээнийг энд зохион байгуулж байжээ.







0 Сэтгэгдэл:

Post a Comment