Та ''Хаанах''-аар инээмсэглэдэг вэ

Posted on 9:09 PM by





АНУ-ын нэрт сэтгэл судлаач, доктор Паула Ниэденталь уруу дєрвєн жилийн ємнє нэгэн орос сурвалжлагч утасдаж, нvvр царайны хувирлын тухай тvvний дєрвєн жилийн турш хийсэн судалгааны талаар мэдээлэл авахыг хvсчээ.

Удаан ярилцсаны "эцэст америкчуудын инээмсэглэл хамгийн хуурамч, францчуудынх хамгийн, чин сэтгэлээсээ байдгийг сурвалжлагч доктороос мэдэж авсан гэнэ. Тэрхvv сэтгvvлч П.Ниэнденталийн сонирхолтой, євєрмєц судалгааны тухай нийтэд дуулгасан анхны хvн юм.

Францын Блез Паскалийн их сургуульд судалгааны ажлаа хийдэг П.Ниэнденталь инээмсэглэл нь хvний тєрєлх илэрхийллийн нэг авч шинжлэх ухаанд энэ тухай мэдээлэл хомс байдгийг анзаарч, мэргэжил нэгт сэтгэл судлаачидтай хамтран хvний тархины vйл ажиллагаа, тєрж єссєн орчин, соёлын онцлог, туулсан амьдрал зэрэг нь инээмсэглэлд хэрхэн нєлєєлдгийг судалж эхэлжээ. Тэрбээр инээмсэглэлийн олон тєрлийг ялгаж зааглан, vндэстнvvдийн баярлаж хєєрсєн сэтгэл хэрхэн єєр єєрєєр илэрдгийг дvгнэж тодорхойлсон байна.

"Тархи ба сэтгэл судлалын ухаан" сэтгvvлийн шинэ дугаарт нийтлэгдсэн доктор П.Ниэнденталийн судалгааны дvгнэлтэд онцолсноор инээмсэглэл нь ердєє дотоод сэтгэлийн илэрхийлэл биш. Харин хvн хоорондын харилцааны хамгийн ил тод "хэмжигч" гэнэ. Хvний нvvр царайны хувирал, илэрхийллийг судалдаг мэргэжилтнvvд дунд хамгийн нэр хvндтэй эрдэмтэн гэгддэг АНУ-ын Баруун хойд бvсийн их сургуулийн сэтгэл судлаач Адам Галински доктор П.Ниэнденталийн судалгааг инээд, инээмсэглэлтэй холбоотой одоогоор хийгдээд байгаа хамгийн онцгой судалгаа гэжээ. 

Сэтгэл судлаачид хэдэн арван жил инээмсэглэлийг судалсан ч голдуу гаднаас нь, єєрєєр хэлбэл нvvрний булчин хацрын орчимд агшихад завьж татагдахыг инээмсэглэл гэнэ хэмээн тун єнгєцхєн тодорхойлж ирсэн юм. Харин П.Ниэнденталийн судалгаа хєєр баяслын илэрхийлэл нь хvний бие махбодь, тухайн цаг vе, орчин нєхцєлийн єєрчлєлттэй салшгvй холбоотой хэмээн дvгнэсний дээр инээмсэглэлийн олон тєрєл, хэв шинж хvний чухам юунд хєєрч догдолсныг илтгэнэ гэж vзжээ. 

Єєрийгєє албадах юм уу барьц алдаж, сандрахдаа хvн ихэвчлэн шvдээ ил гаргалгvй инээмсэглэдэг. Харин vнэн сэтгэлээсээ баярлаж талархах юм уу ямар нэгэн сайхан зvйлийн тухай бодохдоо мєн л шvдээ ил гаргалгvй инээмсэглэдэг ч нvд нь мэдэгдэхvйц нарийсдаг байна. Энэ нь зарим хvнд эрvv шєвгєр, хємсєг дугираг хэлбэртэй болох зэргээр илэрдэг аж.

Эдгээрийг ангилж ялгах нь чухал алхам ч П.Ниэнденталийн хэлснээр энэ нь инээмсэглэлийн нууцыг бvрэн тайлахгvй. Тэрбээр инээмсэглэлийн олон тєрлийг тодорхойлохоос гадна хvн чухам ямар vед олон янзаар инээмсэглэдгийг мєн тодорхойлох гэж оролджээ. Инээмсэглэлийг баярласан сэтгэлийн илэрхийлэл гэж олон хvн боддог ч vнэн хэрэгтээ царайнд инээмсэглэл тодруулдаг нvvрний булчин хvнийг гуниж гутарсан, эгдvvцэж, жигшсэн vед ч ялгаагvй агшиж сунадгийг П.Ниэнденталийн баг тогтоосон байна. 

Тэгэхээр мэдрэмж, нvvр царайны илэрхийлэл хоёрын холбоос улам л нууцлаг байна гэсэн vг. Vvнийг Чарльз Дарвин хvртэл хэдэн арван жил тогтоохыг чармайсан юм. Хvнтэй євєг нэг гэгддэг бич, сармагчингаас гадна бусад хєхтєн амьтан, зарим шувууд ч инээмсэглэдэг нь тогтоогдсон билээ. Хvн дvрстнvvдийг судалдаг мэргэжилтнvvд бич, сармагчны инээмсэглэлийг олон янзаар ангилсан байдаг. Жишээ нь, шимпанзе баярласандаа инээмсэглэдэг бол заримдаа бусаддаа тал засч инээмсэглэдэг. Хvн ч гэсэн энэ ангилалд багтана. Гэхдээ сайтар ажиглавал инээмсэглэлээс vvдсэн хvний тєрх царайны єєрчлєлт олон нарийн шинж тэмдэгтэй. Эвгvй байдалд орсон хvнийг инээмсэглэхэд эрvv нь vл ялиг чичигнэж, жижгэрдэг бол мэндлэх vеийн инээмсэглэлийг яльгvй єргєгдсєн хємсгєєр таньж болох гэнэ.

Шимпанзе бусадтайгаа нэгдэн нийлэхийг хvсэж байгаагаа илэрхийлэхээс гадна хvч ихтэйгээ анхааруулахдаа мєн инээмсэглэдэг байна. Vvнийг П.Ниэнденталь нарын эрдэмтэд хvний доогтой инээд болон мушилзах, жуумалзахтай адилтгажээ. Гэхдээ хvний мушилзах, жуумалзахаас ялгаатай нь бич, сармагчингуудын хvчирхэгээ гайхуулдаг инээмсэглэл нь шvд ил гардгаараа онцлог аж.

П.Ниэнденталийн судалгааны єєр нэгэн онцгой дvгнэлт нь инээмсэглэлд хариу барих хvний мэдрэмж юм. Тvvнийхээр инээмсэглэсэн хvний нvд уруу харсан хvн єєрийн мэдэлгvй инээмсэглэдэг гэнэ. Гэхдээ инээмсэглэл тvгээсэн хvн гагцхvv vнэн сэтгэлээсээ инээмсэглэсэн бол шvv. "Халдвараар" инээмсэглэгчийн нvд эхлээд инээмсэглэсэн хvний нvvрний хэлбэр, єєрчлєлт болон дээр дурдсан vнэн, худал инээмсэглэлийн шинж тэмдгvvдийг єєрт мэдэгдэлгvйгээр мэдээлэл болгон цуглуулж тархины ачаалах цэгт хvргэдэг байна. 

Тиймээс баярлаж догдолсон, чин vнэнээсээ талархсан нэгний инээмсэглэлийг хvн далд ухамсраараа мэдэрдэг гэсэн vг. Жишээ нь, жаргалтай нэгний инээмсэглэлийг харсан хvний тархины "талархал тээгч" хэсэг идэвхжиж, эрvvл мэндэд далдхан сайнаар нєлєєлдєг байна. Хvний тайван амгалан араншинг захирдаг гэх тархины тэрхvv хэсгийг идэвхжих vед тархинд идэвхиждэг нэгэн тєрлийн эс стресс тайлдгийг П. Ниэнденталь судалгааныхаа явцад тогтоосон байна. Бусдыг инээмсэглэхийг хараад баярлаж, тодорхой шалтгаангvйгээр догдлох нь тэгэхээр тун эерэг нєлєєтэй юм. Гэхдээ хуурамч инээмсэглэл ийм нєлєєгvй гэдгийг мэргэжилтнvvд онцолжээ. Харцаараа биш зєвхєн уруулаа хєдєлгєх тєдийд инээмсэглэх хvнийг харахад дээрх нууц "урвал" тархинд явагддаггvй аж.

П.Ниэнденталийн ажигласнаар америкчууд хамгийн их худал инээмсэглэдэг ард тvмэн бол хамгийн баясгалантай инээмтгий ард тvмэн гэх ангилалд Франц, Испани, Португал болон Ватикан, Андорра зэрэг Европын хамгийн жижиг орнууд оршдог Баруун Европын уугуул иргэд дээгvvр байр эзэлсэн байна. Харин чин сэтгэлээсээ инээмсэглэдэг нь нvд ам хавьд нь нэгэн зэрэг илэрдэг гэх шинжээр зvvн азиуд хамгийн "vнэнчээр" инээмсэглэдэг хvмvvсээр тодорчээ. 

П.Ниэндєнталийн судалгаа сэтгэл судлалын салбарт томоохон дэвшил болсон ч инээмсэглэл судлаачдын хувьд онцгой хувьсал хараахан биш юм. Доктор ч мэргэжилтнvvдийн энэ дvгнэлттэй санал нэг байгаа аж. Инээмсэглэлийн нууцыг шинжлэх ухаан vнэхээр тайлсан бол Мона Лизагийн мєнхийн жуумалзлын цаана юу байгааг хэдийнэ мэдчихсэн байх сан.

0 Сэтгэгдэл:

Post a Comment