Саран дээр хєлдсєн ус бий

Posted on 9:26 PM by


Америкийн сансар судлалын тєв єнгєрєгч онд саран дээр ус байдгийг мэдэхийн тулд пуужин хєєргєсєн. Уг пуужингийн тусламжаар саран дээр олон зуун мянган кг мєс, мєнгєлєг эд болон улаан мєнгєн ус зэрэг химийн бодис байгааг илрvvлжээ. 

Шинжлэх ухааны сэтгvvлд нийтлэгдсэн мэдээллээр уг туршилтаар мєсжсєн их хэмжээний ус, мєнгєлєг металлууд байгааг нь тодорхойлжээ. Браун их сургуулийн гариг судлалын тєвийн гишvvн Питер Шульц хэлэхдээ НАСА-гийн LCROSS хиймэл дагуулын тусламжаар сарны ємнєд туйлын Cabeus галт уулын тогоо уруу пуужин илгээсэн юм. 


Vvний гол зорилго нь саран дээрх галт ууланд ус байгаа эсэхийг мэдэх, хэрвээ байдаг бол чухам ямар тєрлийн ус гэдгийг нь тодорхойлоход чиглэж байв гэжээ. Сарны ємнєд туйлын галт ууланд гэрэл тусахгvй байсан учраас тvvнийг тєдийлєн сайн шинжлэх боломж олдоогvй байна. Тиймээс пуужин илгээхээс єєр аргагvй болсон аж. 


Тvvнчлэн НАСА-гийн Ames судлалын тєвийн мэргэжилтэн Энтони Колапрет болон тvvний мэргэжил нэгтнvvдийн тайлбарласнаар Cabeus уулын нийт талбайн эзлэхvvний 5.6 хувь уснаас бvрддэгийг тооцоолжээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment