Б.Обама энэ долоо хоногт илтгэлийн “хур буулгана”

Posted on 1:44 AM by


















АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ долоо хоногт хойч үе, хүүхэд залууст зориулан улсынхаа эдийн засаг, бүтээн байгуулалт, тулгамдаж буй бусад асуудалтай холбоотой илтгэлээ тавихаар бэлтгэжээ. 

Мөн зөвхөн орон нутгийнхаа асуудлаас гадна дэлхий нийтийн өмнө хурцаар тавигдаж буй асуудалтай холбоотой хэд хэдэн илтгэлийг энэ долоо хоногт тавих гэж байна. Ирэх лхагва, пүрэв гарагт эхний илтгэл байх бөгөөд дэлхий нийтийн санааг зовоогоод байгаа Египет дэх бослогын нөлөөгөөр үхэгсэд, мөн Сирийн иргэний дайны асуудалд чиглэх юм. 

Мөн лхагва гарагт Galesburg, Illinois дахь “Knox College”-ийн оюутнуудад дундаж анги давхаргынхны амьдралыг хэрхэн дээшлүүлэхэд чиглэсэн илтгэлээ тавих аж. 

Түүний хувьд үндэсний эдийн засагт чиглэсэн асуудлаар залууст зориулан тавьж буй анхны томоохон илтгэл болохыг барууны хэвлэлүүд онцолжээ. Цаашлаад пүрэв гарагт Warrensburg, Missouri, Jacksonville муж улсуудад илтгэлээ үргэлжлүүлэх юм байна. 
Tags :

0 Сэтгэгдэл:

Post a Comment