Эзнийгээ матарнаас аврах гээд амиа зольжээ

Posted on 10:28 PM by















Австралийн оршин суугч нэгэн эр үнэнч нохойнхоо ачаар амьд үлдэж чадсан байна. Эзэн рүү нь матар дайрангуут тэр нохой матар руу дайрчээ. Тэр эрэгтэй найз нарынхаа хамтаар ан хийхээр ой руу явсан аж. Энэ аялал хөөрхий нохойн үхлээр төгсөнө гэж тэд таамаглаж байсангүй. “Биднийг голын эрэг дагуу явж байтал гэнэт уснаас матар гарч ирсэн. 

Бидний хэн маань ч түүний идэш болж мэдэхээр байсан юм. Гэтэл биднийг үнэнч анд маань аварсан. Тэр аймшигтай үйл явдлыг бид гар утсаараа бичиж авч дөнгөсөн” хэмээн тэр эр ярьжээ. Анч нохой нь матартай хүч тэнцвэргүй тулаанд орсон байна. Матар хөөрхий нохойг тасчиж хаяад буцаад гол руугаа гулсан оржээ. Анд дуртай эр үнэнч нохойгоо алдсандаа ихэд уй гашуу болон суугаа гэнэ шүү. 

0 Сэтгэгдэл:

Post a Comment