Немогийн дараа Дорийг эрнэ

Posted on 4:12 AM by

Зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй насанд хүрэгчдийн үзэх дуртай “Немогийн эрэлд” хүүхэлдэйн киноны шинэ ангийг удтал хүлээлгэсний эцэст бүтээхээр болсноо Уолт Диснейн “Fixar” студийнхэн мэдэгджээ. “Немогийн эрэлд”-ийн шинэ анги “Доригийн эрэлд” нэртэй. Дори бол Немогийн эрэлд аавтай нь хамт явдаг цэнхэр өнгөтэй загас. Түүний жинхэнэ нэр нь Blue Tang гэдгийг үзэгчид санаж буй нь лавтай.
Киног Эндрю Стэнтон найруулах бол Доригийн дууг өмнөх ангид Немод дуу оруулсан “The Ellen DeGeneres show”-ны хөтлөгч Эллен ДеЖенерес оруулах гэнэ. Тэрбээр Дорид дуу оруулах болсондоо их баярлаж, “Немогийн шинэ ангийг бүтээхийг хүлээгээд бараг л галзуурчихсангүй. Кинонд дуу оруулах нь үнэхээр хөгжилтэй, сонирхолтой ажил” хэмээжээ. “Доригийн эрэлд”-ийг 2015 оны арваннэгдүгээр сарын 25-нд нээхээр төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment