“Nike” компанийнхан 82 сая хуванцар савыг хэрхэн үгүй болгосон бэ

Posted on 5:17 AM by






Спорт хувцасны дэлхийн алдарт брэнд “Nike”-ийнхан байгальд учруулдаг хор хөнөөлөө зогсоож, цоо шинэ ажил эхлүүлэхээр болжээ. Тус компанийнхан энэ жилээс өөрсдийн фирмийн хуучин гутал, цамцнуудаа дахин боловсруулж, шинэ бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх юм байна. Тэдний гол зорилго нь материалын хэрэглээгээ бууруулж, бүтээгдэхүүн дэх хорт бодисыг багасгахаас гадна дахин боловсруулах боломжтой түүхий эд ашиглах гэнэ.
Ийнхүү хуучин бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулж, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хэрэглэгчдэд таалагдана хэмээн тэд найдаж байна. “Nike”-ийн анхны туршилт амжилттай болжээ. Тэд өнгөрсөн онд ӨАБНУ-д болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан хийсэн гутландаа 100 хувь дахин боловсруулсан полиэфирийн мяндас ашиглажээ.
Зөвхөн энэ төслийн хүрээнд 2009-2010 онд тус компани нийт 82 сая ширхэг хуванцар сав дахин боловсруулсан аж. Ингэснээр тэд 82 сая хуванцар сав газарт хаягдан, ууршиж, агаар хордуулахаас сэргийлж чаджээ. Энэ онд тус компанийнхан байгальд ээлтэй пүүз, гутал олноор үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.










0 Сэтгэгдэл:

Post a Comment