Ер бусын гоёмсог тогос-аалз

Posted on 1:13 AM by



Энэхүү гоёмсон тогосон аалз (Maratus volans) Австралийн зарим мужид амьдардаг. Гадаад үзэмж, өнгөний хувьд тогос шувуутай адилхан болохоор ийнхүү нэрлэжээ. 
Maratus volans гэдэг үгийг орчуулбал нисдэг аалз гэсэн утгатай. Энтомологич Юрген Отто Австралийн Сидней хотод очоод гэрэл зурагт буулгачихмаар шавьж хайгаад ололгүй, “Дэндүү уйтгартай” хэмээж байсан гэдэг. Гэтэл тэр Maratus volans аалзыг олж харжээ. Одоо түүний хувьд тогосон аалз шиг сайхан шавьж үгүй, тиймээс ч Австралиас буцах дургүй байгаа гэнэ. 

Гэхдээ тогосон аалзны зөвхөн эр нь ийм гоёмсон. Эм аалз нь энгийн ажээ. Тогосон аалз эм хүйстнээ хараад хоёр хөл дээрээ зогсч, бүжиглэж эхэлдэг байна. Хэрэв тэр бүжгээрээ түүнийг татаж чадахгүй бол үдийн хоол нь болох эрсдэлтэй гэнэ. Түүний энэ гоёмсог өнгө шувуу зэрэг дайснуудаас нь хамгаалдаг ажээ. 




0 Сэтгэгдэл:

Post a Comment